Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Орхон-Сэлэнгийн хотгорын зүүн хэсгийн хожуу палеозойн вулканизм



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар :
Хамгаалсан он : 1986
Түлхүүр үг : базальт-андезит-риолит, Цох гол, Хараа, Ерөө, Сэлэнгийн бэлчир, давхарга зүйн байршил, петрографи, петрохими, Эрдэнэт, зэс-молибдени, орд, структур, перм, эвшил, найрлага, магма, газрын гадрага

Аннотаци

Умарт Монголын хожуу палеозойн вулканоген бүслүүрийн томоохон хэсэг болох Орхон-Сэлэнгийн хотгорын зүүн хэсэг нь Эрдэнэтийн зэс-молибдений ордын дүүргээс зүүн тийш орших Орхон, Сэлэнгийн бэлчир, Хараа, Ерөө, Цох голын сав газрыг хамарсан нутаг дэвсгэрт ихэнхдээ хожуу пермийн настай шохойлог-шүлтлэг шинжтэй базальт-андезит-риолитийн эгнээний болон шүлтэрхэг трахиандезит-базальтын вулканоген эвшлүүд тархсан бөгөөд тэдгээр нь үүссэн дэс дараалал, дотоод зохион байгуулалт, давхрага зүйн байршил, петрографи-петрохимийн найрлагын онцлогоор уг хотгорын баруун хэсэгт шинж бүхий пермийн вулканоген эвшлээс ялгагдаж байгааг харьцуулан тогтоов. Эрдэнэтийн зэс-молибдений орд байршиж байгаа баруун хойт чиглэлтэй хөндлөн структур нь пермийн цаг үед өргөгдөж байсан структур бөгөөд пермийн харилцан ялгаатай вулканоген эвшлүүд үүсч тархах заагийн үүрэг гүйцэтгэснийг вулканоген зузаалгын дотоод зохион байгуулалтын болон найрлагын орон зайд өөрчлөгдөх шинжийг нь үндэслэн тогтоов. Нэгэн томоохон регональ структурийн хэмжээнд тархасан ойролцоо насны вулканоген эвшлүүд найрлагын болон үүсч бүрэлдсэн цаг хугацаагаар ялгагдаж байгаа нь тэдгээрийн магмын эх үүсвэрийн бие даасан байдлын илэрхийлэл буюу"маагмын төв"-ийн тухай үзэл баримтлалын нотолгоо гэж үзэв. Ийм бие даасан төвүүд вулкано-плутон бүсүүдийн хэмжээнд гинжлэн байрлах палео цагирган структурууд байдалтайгаар газрын гадарга дээр илэрхийлэгдэж байгааг ялган дүгнэж бичсэн



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 285
Сүүлийн сард 10
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :