Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүнсний гаралтай цайрын органик эх үүсвэрийг гарган авч үнэлгээ өгөх нь



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3128
Хамгаалсан он : 2007
Түлхүүр үг : шар буурцгийн уураг, өндөгний уураг, сүүний уураг, гидролизат, фермент, цайрын дутал, шимэгдэл

Аннотаци

Үнээний сүү, тахианы өндөг болон шар буурцгийн уургийг ферментэт гидролизод оруулан улмаар цайрын органик бус давстай урвалжуулах замаар хүнсний гаралтай цайрын органик комплексуудыг гарган авч, физик-хими, физиологи-биохимийн зарим шинж чанарыг тогтоохын хамтаар цайрын дутлаас урдчилан сэргийлэх/цайрын дутлыг нөхөх зорилгоор ашиглах боломжийг судлав. Судалгааны ажлын явцад цайрын органик комплекс гарган авахад лиганд болгон ашиглах хүнсний зарим уураг (үнээний сүүний уургийн концентрат, тахианы өндөгний цагаан, шар буурцгийн изолят)-ийн гидролизатыг бэлтгэх буюу ферментэт гидролиз явуулах зохимжтой горимыг тогтоосон. Цайрын органик комплексын найрлага дахь пептидүүдийн молекул масс, пептидийн фракцуудад агуулагдах цайрын хэмжээг тодорхойлоход цайрын дийлэнх хувь 0,5-1,4 кДа молекул масстай богино пептидүүдтэй бат бөх холбогдож буйг илрүүлсэн. Гарган авсан цайрын бэлдмэлийг in vitro болон in vivo нөхцөлд туршихад аллерген шинж чанар илрээгүй. Лабораторийн амьтан (харх)-ыг цайрын дутмагшилтай хагас нийлэг тэжээлээр 11 хоногийн турш тэжээсний дараа сүүний уургийн гидролизатыг цайртай урвалжуулж гарган авсан комплексыг нэг удаа амаар өгч ачаалахад энэхүү микроэлементийн үзэгдэх шимэгдэлт - 76%, үзэгдэх ретенц - 72%, бодит ретенц - 94% байсан. Энэ нь органик комплексоос цайр сайн шимэгдэж буйг илтгэж байна. Лабораторийн амьтан (харх) дээр цайр дутлын эмгэг загвар үүсгэж, дараа нь цайрын органик комплекс (1-р бүлэг) ба цайрын сульфат (2-р бүлэг) агуулсан тэжээлээр 2 долоо хоногийн турш тэжээж цайр дутлыг нөхөх үйлдлийг харьцуулан судлав. Цайрын органик комплекс авч байсан бүлэг хархны биеийн жин болон ясны эд дэх цайрын хэмжээ органик бус давс хэрэглэсэн бүлэг амьтныхаас статистик магадтай илүү нөхөгдсөн байв. Энэхүү судалгааны ажлын үр дүнг эрдэм шинжилгээ, анагаах ухаан болон сургалтын ажилд ашиглах боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 23

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 254
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :