Исэлдэлтийн стресс болон мутаген канцерогенуудын нөлөө нь хөгшрөлтийн гол шалтгаан болдог төдийгүй төрөл бүрийн хавдар, аутоиммуны өвчнүүд, атеросклероз, катаракт, тархи зүрх булчин зэрэг эрхтнүүдийн эмгэг доголдолд хүргэдэг болохыг мэднэ.
Стресс үүсэх гол шалтгаануудын нэг нь хүчилтөрөгчийн идэвхижсэн хэлбэрүүд бөгөөд эдгээр нь ДНХ, уураг, өөх тос зэрэг эсийн янз бүрийн компонентуудыг гэмтээдэг. Идэвхижсэн хүчилтөрөгчид үүсэх үндсэн механизм нь митохондр эсвэл микросомын электрон зөөдөг гинжин урвалын өөрчлөлт болон дегидрогеназын шинж чанарын өөрчлөлттэй холбоотой. Хөгжлийн явцад эсүүдэд хүчилтөрөгчийн идэвхижсэн хэлбэрүүдээс хамгаалах тусгай ферментийн систем (пероксидазы, каталаза, СОД и глутатион пероксидаза) үүсэн бий болжээ.
Дээд организмын дархлалын систем нь организмыг хүрээлэн буй орчны хорт нөлөөнөөс хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дархлалын системийн хамгийн гол үүргийг эсрэг биес гүйцэтгэдэг бөгөөд эдгээр нь антигенуудтай нэгдэж хорт бодисууд, гаднын микроорганизмуудыг саармагжуулах, устгах үүрэгтэй.
Сүүлийн арав гаруй жилийн судалгааны дүнд иммуноглобулин буюу эсрэг биес нь маш олон химийн урвалд хурдасгагчийн үүрэг гүйцэтгэх чадвартай болохыг нээсэн ба одоогийн байдлаар янз бүрийн аутоиммуны өвчтэй өвчтнүүдийн цусанд болон эрүүл эхчүүдийн сүүнд протеазын, фосфотазын, ДНК- болон РНК-гидролизующими, амилазын, полисахарид-, протеин- и липидкиназын идэвхитэй абзимууд байдаг болохыг тогтоогоод байна.
Абзимология – ферментийн идэвхи бүхий эсрэг биеүдийг (AntiBody и enZYME) судалдаг шинжлэх ухааны салбар бөгөөд сүүлийн жилүүдэд маш эрчимтэй хөгжиж байна. Абзимын оролцоотойгоор явагдаж буй химийн урвалын тоо 100 гаран болоод байна.
Хүний болон зарим сүүн тэжээлтэн амьтдын эсрэг биеүд нь супероксиддисмутазын урвал болон озон үүсэх процессыг хурдасгадаг болохыг хэсэг эрдэмтэд сүүлийн үеийн судалгаагаараа нотложээ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0