Монгол орны өндөр парафинт Тамсагбулаг, Зүүнбаянгийн ордын нефтийн үлдэгдлээс замын битум гарган авах боломжийг судлахад судалгааны ажлын гол зорилго оршино.
Монгол орны эдгээр ордуудын нефть нь зууралдлага өндөр, хүхрийн агуулга багатай болон асфальтен давирхайн агуулга бага, парафины агуулга өндөр болох нь харагдсан. Манай орны Тамсагбулаг, Зүүнбаянгийн ордуудын 450 0С-дээш нэрэгдэх хүнд үлдэгдлийг судалгааны дээжээр ашигласан. Эдгээр 2 ордын нефтийн үлдэгдэлд парафины агуулга маш өндөр буюу
21.3 -
21.8 % агуулгатай байна.
Өндөр парафинт нефтиэс гарган авсан битум ихэвчлэн ашиглалтын чанар муу, сунах чадвар болон зөөлрөх температур бага байдаг. Иймд парафины агуулга өндөртэй нефтийн хүнд үлдэгдлээс (гудроноос) замын битум гарган авах зорилгоор янз бүрийн температурын горимд калийн персульфатын (K2S2O8) катализаторын оролцоотойгоор элемент хүхэр болон азот агуулсан нэгдлүүдийн нэмэлттэйгээр хэвийн нөхцөлд (170-220oC, 4 цаг) модификац хувиралд оруулсан. Модификацийн дүнд гарган авсан бүтээгдэхүүнийг ердийн нөхцөлд (T-2500C, агаарын зарцуулалт-3 л/мин, 4 цаг) агаарын хүчилтөрөгчөөр исэлдүүлснээр үлдэгдлийн найрлага дахь парафины агуулгыг багасгаж, өндөр молекулт давирхайлаг-асфальтат нэгдлүүдийн агуулгыг ихэсгэх боломжтойг судлан тогтоолоо. Исэлдүүлэлтийн дүнд гарган авсан бүтээгдэхүүний пенетраци буурч, уярах температур, сунар чадвар өсч байгааг судлан тогтоолоо.
Энэ дүнгээс үзэхэд эдгээр 2 ордын нефтийн хүнд үлдэгдлийг модификацад оруулан цааш исэлдүүлэн асфальт-давирхайлаг нэгдлийн агуулгыг нэмэгдүүлэн тодорхой кондецид хүргэх замаар зам барилгын битум гарган авах боломжтой болох нь харагдсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0