Монголын зүүн хагаст холимог металлын орд, илрэл олон тоогоор илэрч байгаа болон холимог металлын хүдрийн голлох элемент цинк болон мөнгө, молибден, зэс, вольфрам, цагаан тугалга, жонш, ураны өндөр агуулга энэ хүдэржилтийн энэ төрөлд байдагтай холбогдон энэ төрлийн ордын үнэ цэнэ өндөр байдаг. Иймээс энэ төрлийн ашигт малтмалын эрэл хайгуулын ажил чухал сэдэвт тооцогддог.Диссертациар дараахь зорилтуудыг шийдсэн. Үүнд: 1.Монголыг зүүн хагаст тохирсон холимог металлын геологи-структурын загваруудыг бүрдүүлэн зохион гаргах
2.Холимог металлын физик-геологийн загваруудын үндсэн төрлүүдийг бүрдүүлэн зохион гаргах.
3.Холимог металлтай холбоотой геофизикийн ажлуудад хэтийн төлөвийн үнэлгээ өгөх алгоритмыг боловсруулах
4.Холимог металлын илрэл ба ордуудын хүдрийн талбай ба биетүүдийг илрүүлэх геофизикийн шалгууруудыг тогтоох
5.Холимог металлын эрлийн геофизикийн аргуудаас хамгийн үр дүнтэй багц аргуудыг сонгох Монгол орны нөхцөлд холимог металлын эрлийн геофизикийн судалгааг шинжлэх ухааны үүднээс авч судалсан анхдагч ажил. Анх удаа холимог металлын ордууд ба хүдрийн талбайн физик-геологийн загваруудыг боловсруулсан нь энэ чиглэлийн судалгааг шинжлэх ухааны үндэслэдтэй явуулах суурь нь болсон.