Монголын зүүн ба зүүн өмнөд хэсэгт орших Тамсагбулаг, Зүүнбаян, Цагаан-Элсний ордуудын нийт 13 цооногийн янз бүрийн гүнээс олборлосон нефтийн физик химийн үндсэн шинж чанар, тэдгээрийн найрлага дахь нүүрсустөрөгчид болон гетероатом агуулсан өндөр молекулт нэгдлүүдийн бүтэц бүлгийн бүрэлдэхүүнийг анх удаа “цогц” байдлаар судлан тогтоов. Мөн нефтийн химийн ба геохимийн ангиллыг тогтоож, хими-технологийн шинж чанарт үнэлгээ өгөв.
Судалгааны ажлын дүнд Монголын нефть нь химийн ангилалын хувьд хөнгөн, бага хүхэртэй, өндөр парафинт нефтийн төрөлд хамаарагдах ба геохимийн ангилал болох н-алкан, изопреноидуудын нүүрсустөрөгчдийн молекул жингийн хуваарилалтаар А1 төрлийн нефть болох нь тогтоогдов. Нефтийн нүүрсустөрөгч нэг бүрийн найрлага, тэдгээрийн уламжлалуудын тархалтын байдлыг давхрагын гүн, насжилт зэрэгтэй холбон тайлбарласан бөгөөд эдгээр нефтийг үүсгэгч анхны органик эх бодис нь эх газрын гаралтай болохыг, мөн Тамсагбулагийн ордын нефть нь Зүүнбаян, Цагаан-Элсний ордын нефтьтэй харьцуулахад харьцангуй катагенезийн хувирлын зэрэг өндөртэй нефть болохыг тогтоов. Дурьдсан ордуудын нефтэнд агуулагдах өндөр молекулт (асфальтен, давирхай) нэгдлийн агуулга, бүтэц бүрэлдэхүүнийг судлаж дундаж молекул дахь нэг “блок” хэсгийн бүтцийн томъёоны байж болох таамаглалыг дэвшүүлэв.
Монгол орны нефтийн шинж чанар, нүүрсустөрөгчид нэг бүрийн болон бүлгийн найрлагыг бүрэн судлаж тогтоосон нь нутаг дэвсгэрийн хэмжээнд нефтийн шинэ орд газыг нээж илрүүлэх, мөн нефтийг олборлох процессыг сайжруулах арга, аргачилалыг боловсруулах, эдгээр ордуудын нефтийг боловсруулах үйлдвэрийн технологийн байгууламжуудын сонголтыг хийх, боловсруулах чиглэлийг тогтооход шинжлэх ухааны үндэслэлтэй баримт материал, мэдээллийн санг бүрдүүлж өгч байгаа юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0