Монгол адууны ходоодны тэлэгдэлт өвчний шалтгаан, эмгэг жамын иж бүрэн судалгааг явуулсны үндсэн дээр уг өвчнийг эрт үед нь оношлон, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийн дэвшилтэт арга аргачилалыг боловсруулсан болно.
Уг өвчин нь амархан исэлддэг тэжээлээр тэжээх, уралдуулах болон хэт ачаалал өгсөний дараа болон тэжээлийг ихээр өгсөний дараа шууд услах, коликийн хам шинж үзүүлдэг гэдэсний зарим өвчний үед, зарим халдварт, паразиттах өвчин, хордлогын шалтгаанаар үүсдэг.
Монгол адууны хэвийн үеийн ходоодны агших, шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа болон биоцахилгаан идэвхийг судлан тогтооход нормокинетик хөдлөл зүйтэй байсан ба Цагаан-Цавын цеолитыг олгоход ходоодны биоцахилгаан идэвх эхний цагаас эхлэн буурч байсан.
Ходоодны тэлэгдэлт өвчнөөр өвчилсөн адууны цусны дүрст элементүүд олширч, кальци, шүлтийн нөөц багассан бол фосфор, билрубины хэмжээ өссөн байлаа. Уг өвчнөөр өвчилсөн адууны шээсний индиканы хэмжээ
2.4 дахин өссөн.
Ходоодны тэлэгдэлт өвчнийг эмчлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор фенилбутазон, новалгин, флуниксин, баскопан, монгаструм бэлдмэлүүдийг хэрэглэхэд үр дүн сайн байлаа.
Ургамлын гаралтай “Монгаструм” бэлдмэл нь ходоодны шүүсний ялгаралтыг нэмэгдүүлэх, шүүсний хүчиллэг чанар, пепсиний агууламжийн хэмжээг ихэсгэн, ходоодны биоцахилгаан идэвхийг нэмэгдүүлж, антиоксидант үйлдэл үзүүлж байгаа нь ходоодны хана хамгаалах гастропротектор үйлчилгээтэйг нотолж байлаа.
“Монгаструм” бэлдмэлийн ходоодны шархлааны эдгэрэлтэнд нөлөөлөх нөхөн төлжилтийг бичил бүтцийн судалгаагаар баталгаажуулан эмчилгээний идэвхийг тооцоолоход
92.6% идэвхитэй байлаа.
Шинжлэх ухааны доктор(ScD)
Бүтээлийн тоо : 23
Ишлэгдсэн тоо : 0