Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Баруун Монголын экдистериод агуулсан ургамлууд, скрининг, химийн найрлага, ашиглах хэтийн төлөв



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3105
Хамгаалсан он : 2009
Түлхүүр үг : фитоэкдистероид, silene repens l, монголын ургамлын аймаг

Аннотаци

Анх удаа Монголын ургамлын аймагт фитоэкдистероидуудын судалгаа хийгдсэн. Судалгаанд нийт 50 овгийн 297 зүйлийн ургамал судлагдсанаас 3 овогт экдистероидуудыг илрүүлсэн (Хүснэгт 1). Судлагдсан ургамлуудын дунд экдистероидууд агуулсан ургамлуудын
5.7%, харин экдистероид агуулсан овгуудын хувьд авч үзвэл экдистероидуудын тархалт нь нэлээд өндөр нийлмэл цэцэгтэнд (Asteraceae)– 6 %, баширд (Caryophyllaceae)– 40 %, луулид (Chenopodiaceae) – 25 %.
Баширын (Caryophyllaceae) овгийн 11 зүйлийн ургамалд экдистероидуудыг илрүүлсэн бөгөөд үүнээс 4 зүйлд анх удаа судлаж буй биологийн идэвхит бодисыг илрүүлсэн: Elisanthe aprica, Silene ichebogdo, Silene mongolica, Silene turgida.
Нийлмэл цэцэгтний овгийн 3 зүйлийн ургамалд: Stemmacantha uniflora, Serratula сentauroides, Serratula marginata экдистероидуудыг илрүүлсэн. Эдгээрээс анх удаа Serratula marginata-д экдистероидуудыг илрүүлсэн.
Луулийн овогт (Chenopodiaceae) 3 зүйлийн ургамалд: Chenopodium album, Chenopodium frutescens, Axyris prostratа, үүнээс сүүлийн 2 зүйлийн ургамалд анх удаа экдистероидуудыг илрүүлсэн.
Монголын ургамлын аймаг дахь экдистероид агуулсан ургамлууд дахь экдистероидын агуулга нь бусад орны ижил зүйлийн ургамлуудаас харьцангуй өндөр байна. Тухайлбал, дараах ургамлуудад: Silene jeniseensis (
2.2 %), Stemmacanta uniflora (1.3 %), Silene repens (1.1 %), Serratula marginata (1.0 %).
Экдистероидуудыг анх удаа Elisanthe (Fenzl) Reichb төрөлд илрүүлсэн.
Анх удаа Silene repens Patrin, Silene graminifolia Otth., Silene jeniseensis Willd., Elisanthe viscosa (L.) Rupr. зүйлийн ургамлуудын экдистероидын химийн найрлагыг нь судлаж, тэдгээрийг цэврээр нь ялгаж бүтэц байгуулалтыг нь тогтоосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 218
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :