Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны байгалийн битум болон нефтийн хүнд үлдэгдлийн дулаан боловсруулалтын хөнгөн фракциуд, нефтийн түлшний /бензин, дизель/ фракциудыг цеолит агуулсан катализаторууд дээр хувиргаж чанарыг сайжруулах судалгаа



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3149
Хамгаалсан он : 2012
Түлхүүр үг : шууд нэрлэгийн бензин, өндөр октант бензин, элемент алюмосиликатный катализатор октаны тоо, цетаны тоо

Аннотаци

Монголын Тамсагбулаг, Цагаан-Элс, Зүүнбаян нефтийн ордуудын парафины агуулга өндөртэй, шууд нэрлэгийн бензиний фракцуудын найрлага дахь нүүрсустөрөгчдийг ZSM-5 төрлийн бүтэцтэй цеолит суурьтай катализатор дээр хувирган өөрчлөгдөх зүй тогтлыг судлав. Процессыг явуулах катализийн системийн хамгийн зохимжтой горимыг гарган авсан өндөр октант бензиний найрлага, гарц, урвалын нөхцлөөс (даралт, температур, дээж өгөх хурд) хамааруулан судлав. Судалгааны ажлын дүнд ароматик нүүрсустөрөгчдийн агуулга 45 мас.%-иас ихгүй, түүн дотроос бензолын агуулга 5%-иас бага, (АИ-90) пунктээс багагүй октаны тоотой ОХУ-ын товарын бензиний стандарт шаардлага хангах автобензин гарган авах боломжтойг тогтоов. Парафины агуулга өндөртэй Цагаан –Элсний ордын нефтийн өргөн (б.э-3600 C) фракцийг каталитик боловсруулалтанд оруулж октаны тоо өндөртэй автобензин болон царцах хэм багатай дизелийн түлш гаргах судалгааг явуулав. Нефтийн хүнд үлдэгдэл (3600 C дээш нэрэгдэх ) –ийг дулаан боловсруулалтанд оруулж шингэн бүтээгдэхүүний хөнгөн фракцийг цааш нь Nb-Zr агуулсан ZSM -5 төрлийн цеолит суурьтай катализатор дээр боловсруулж бензин, дизелийн фракциудын чанарыг сайжруулах судалгааг хийв. Судалгааны дүнд өндөр парафинт нефтийн октаны тоо багатай өргөн фракци болон нефтийн хүнд үлдэгдлийг дулаан боловсруулалтад оруулж гарган авсан хөнгөн фракциудыг цеолит суурьтай катализатор дээр боловсруулж чанарын шаардлагад нийцэхүйц нефть бүтээгдэхүүн гарган авах боломжтойг тогтоов.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 237
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :