Энэхүү бүтээлд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын Улаагчны Хар нуурт 80-иад оны эхээр нутагшуулан үржүүлсэн цагаан зарам загасны экологи, биологи болон нуурын хөвөгч, ёроолын амьтадын зүйлийн бүрдэл, улиралын динамик, олон жилийн өөрчлөлтийн судалгааны ажлууд тусгагдсан. Улаагчны Хар нуурт 16 хүртлэх насны загас амьдарч байна. Хөвөгч амьтны тоо хэмжээний бууралт багасалт, өөрчлөлгдөл, хууль бус агнуураас шалтгаалан цагаан зарам загасны биеийн урт, хэмжээ 3-6 дахин жижгэрсэн байна.Үнэмлэхүй болон харьцангуй төлжилтийн хэмжээ мөн л харильцан адилгүй өөрчлөгдөж байна. Хөвөгч амьтнаар хооллодог цагаан зарам загас шинэ экологийн орчинд дасан амьдарч ёроолын амьтнаар хооллодог болсон байна. Бие гүйцсэн загас ихэвчлэн шаймий хавчаар хооллоно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0