Судлаач жирэмсний хяналтад тэмбүү өвчнийг илрүүлэх скрининг шинжилгээнд үнэлгээ өгч, уг шинжилгээнд хамрагдаагүй шалтгааныг тогтоосны үндсэн дээр жирэмсний хяналтанд тэмбүү өвчнийг илрүүлэхэд үзүүлэх “Нэг цэгийн” үйлчилгээний загвар, аргачлалыг боловсруулсан.
Түүнчлэн “Нэг цэгийн” үйлчилгээг жирэмсний хяналтанд тэмбүү өвчнийг илрүүлэхэд үзүүлдэг “хэвшмэл” үйлчилгээтэй харьцуулсан туршилт судалгааг Улаанбаатар хотод явуулснаар энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах тэмбүү өвчний илрүүлэлт, эмчилгээ ба хавьтагчийн эмчилгээг сайжруулж улмаар төрөлхийн тэмбүүгээс урьдчилан сэргийлэхэд ихээхэн нөлөөтэй болохыг судлан тогтоосон. Өнөөгийн байдлаар энэхүү нэг цэгийн үйлчилгээ нь Улаанбаатар хот ба зарим аймгуудад хэрэгжиж эхлээд байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0