Энэхүү холимог аргын судалгааны зорилго нь сувилахуйн тусламжийн чанарын түвшин, сувилахуйн чадамж, сувилахуйн практик орчинг үнэлэх; сувилахуйн чадамж, сувилахуйн практик орчингоор дамжуулан сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг таамаглах; судалгаанд оролцогчдын нас, боловсролын түвшин, ажлын туршлагыг тодорхойлох; Монголын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн сувилагч нарын ойлголтоор сувилахуйн тусламжийн чанарт нөлөөлж байгаа хүчин зүйлсийг тодорхойлоход оршино.
Судалгааны арга зүй: Судалгааны тоон хэсгийг дискриптив таамаглах загвараар хийж, монголын гуравдугаар шатлалын улсын долоон эмнэлгээс олон шатлалт түүврийн аргыг хэрэглэн 346 сувилагчаас мэдээлэл цуглуулсан. Судалгаанд ашигласан 4 хэрэглэгдэхүүнд: 1) Хүн ам зүйн мэдээллийн асуумж; 2) Сайн сувилахуйн тусламжийн талаарх асуумж (GNCS); 3) Сувилагчийн чадамжийг үнэлэх асуумж (CIRN); 4) Сувилахуйн индексийн ажлын орчны үнэлгээний асуумж (PES-NWI) хамаарна. Асуумжуудыг эргэн орчуулах аргын дагуу хоёр хэлтэй мэргэжилтэнүүд Монгол хэл рүү орчуулсан. Асуумжийн зохиогчид хэсэг бүрийн агуулгын найдвартай байдлыг баталгаажуулсан байх ба GNCS, CIRN, and PES-NWI асуумжуудын баталгаат байдал нь тус бүр .94, .86, and .95 байв. Фокус бүлгийн ярилцлагыг чанарын судалгааны аргаар хийж, гуравдугаар шатлалын гурван эмнэлгээс 24 сувилагчийг хамруулсан. Тоон мэдээллэлд дискриптив статистик болон олон регрессийн анализууд, чанарын мэдээлэл боловсруулахад контент анализ хийгдэв.
Үр дүн: Монголын сувилагч нарын ойлголтоор сувилахуйн тусламжийн чанарын ерөнхий байдал болон сувилахуйн чадамж нь өндөр түвшинд, харин сувилахуйн практик орчин нь байж болохуйц түвшинд байна. Таамаглах хүчин зүйлсийг тооцоолоход сувилахуйн чадамж нь
32.9%, сувилагчийн практик орчин нь
35.3% байсан бөгөөд энэхүү хоёр хүчин зүйлс нь сувилахуйн тусламжийн чанарыг таамаглах чухал үзүүлэлтүүд болно. Судалгааны чанарын үзүүлэлтээс харвал сувилагч нар сувилахуйн тусламжийн чанарт саад болон дэмжигчийг аль аль нь нөлөөлдөг гэж үздэг нь гарсан. Зөвхөн нэг дэмжигч, мэдлэг болон чадварыг нэмэгдүүлэх нь сувилахуйн тусламжийн чанарт эерэг нөлөөтэй гарав. Эсрэгээрээ сувилахуйн тусламжийн чанарт зургаан хүчин зүйл сөрөгөөр нөлөөж байв. Үүнд: 1) материалын хангамж хангалтгүй, 2) ажлын ачаалал хэт их, 3) сувилахуйн тусламжийн стандарт, гардан үйлдлийн удирдамж үр дүнгүй; 4) цалин бага; 5) хамтын ажиллагаа муу; 6) чадваргүй шинэ сувилагч байв.
Дүгнэлт: Дээрх үр дүнгээс харахад сувилахуйн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахын тулд сувилахуйн удирдлагууд болон эрүүл мэндийн бодлого гаргагчид сайн бодлого, стратегийг боловсруулах хэрэгтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0