Энэхүү диссертацийн судалгааны хүрээнд, Монгол Улсын Багануурын хүрэн нүүрсний уурхайн Драглайны дотоод овоолгод үүссэн тогтворжилтын асуудлууд болон тулгарч буй асуудлуудын шийдлүүд судлагдсан байна. Үүний тулд; лабораторт хийгдсэн чулуулаг ба хөрсний механикийн туршилтуудын үр дүнгээр тодорхойлогдсон үзүүлэлтүүдийг ашиглаж, мөн гадаргуугийн усны, эвдрэлийн нэгж деформацийн, газар хөдлөл чичирхийллийн, гүний усны түвшний нөлөөллүүдийг харгалзан үзэж хоёр болон гурван хэмжээст хажуугийн тогтворжилтын шинжилгээнүүд хийгдсэн байна. Хийгдсэн шинжилгээнүүд хязгаарын тэнцвэрт болон төгсгөлөг элементүүдийн аргуудад тулгуурлан хийгдэж, дотоод овоолгын тогтворжилтын асуудлууд шийдэлд хүрсэн байна.
Хийгдсэн хоёр болон гурван хэмжээст хажуугийн тогтворжилтын шинжилгээнүүдийн үр дүнд, уурхайн талбайн хувьд тусгайлан боловсруулагдсан бодит өгөгдлүүд шугаман регрессийн шинжилгээний аргаар тодорхойлогдсон ба дотоод овоолгын хажуугийн өнцөг, дотоод овоолгын хажуугийн өндөр болон дотоод үрэлтийн өнцөг зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж хажуугийн тогтворжилтын итгэлцүүрийг (аюулгүйн итгэлцүүр), дотоод овоолгын хажуугийн өнцөг, хамгаалалтын цулын өргөн ба нүүрсний уналын өнцөг зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж ухах хурдыг тодорхойлох таамагласан хоёр тэгшитгэл зохиогдсон байна. Эдгээр тэгшитгэлүүд нь бодит өгөгдлүүдээр шалгагдаж батлагдсан бөгөөд цаашид, нүүрсний уналын өнцгийн өөрчлөгдөх нөхцөлүүдтэй уялдуулж хажуугйин тогтворжилтын шинжилгээ хийхэд болон ухах хурдыг тодорхойлоход ач холбогдол өгнө.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0