Энэхүү судалгааны ажлаар Элманы хиймэл оюуны загвар дээр суурилсан ухаалаг системийн дизайныг сайжруулж дараах гурван төрлийн хэрэглээнд ашигласан. Нэгдүгээрт, нисэх онгоцны автомат газардлагын удирдлагын системд тохируулсан загварчилсан. Хоёрдугаарт, уг загварыг хүн хэлбэрт роботын хөдөлгөөнд гэмтэл гарсан үед гэмтлийг нөлөөг багасгах автомат удирдлаганд функц ойролцоологч болгон ашигласан. Эцэст нь энэхүү загварыг ашиглан электрон хэт авиа оношлогооны аппаратаар дарсан хар цагаан фото зурагнаас хөхний хавдрын хортой ба хоргүй аль нь болохыг таньж ангилахад зориулан боловсруулсан. Уг загварын давуу талыг олон тооны харьцуулалтаар баталгаажуулсан.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0