Эрдмийн зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл нь удиртгал, үндсэн 4 хэсэг, дүгнэлт, зөвлөмж, 205 нэр бүхий ном зүйн жагсаалт, хавсралтаас бүрдсэн 214 хуудас бичиглэлтэй бөгөөд 28 хүснэгт, 35 зураглалаас бүрдсэн.Судалгааны ажлын зорилго: Чацаргана боловсруулах үйлдвэр-лэлийн хоёрдогч түүхий эд - чацарганы нунтаг шахдас болон бүтцийн өөрчлөлттэй буудайн хивгийг цэлцгий бүржмэл чихэр үйлдвэрлэлд ашиглах шинжлэх ухааны үндэслэлийг тогтоож, технологи боловсруулахад оршив. Бүтээлийн шинжлэх ухааны шинэлэг тал:Чацарганы нунтаг шахдас болон бүтцийн өөрчлөлттэй буудайн хивэг (ферментийн аргаар боловсруулсан) - ийн физик-химийн шинж чанарын болон онолын судалгаанд үндэслэн, тэдгээрийг цэлцгий бүржмэл чихэр үйлдвэрлэлд ашиглан, улмаар нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах цэлцгий үүсгэгч бодисын жорын найрлага дахь хэмжээг багасгах, бүтээгдэхүүний хүнс-тэжээлийн болон биологийн үнэт чанарыг сайжруулсанд бүтээлийн шинжлэх ухааны шинэлэг тал оршино.