Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Международно-правовая практика толкования норм международных договоров.



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 1303
Хамгаалсан он : 2003
Түлхүүр үг : гэрээ, эрхзүй, акт, субъект, практик

Аннотаци

Энэхүү судалгааны ажил нь олон улсын гэрээг тайлбарлах асуудлыг онол, эрх зүй, практик зэрэг олон талаас нь нарийвчлан судлахад чиглэгдсэн байна. Судалгааны ажлын дүнд олон улсын төрөл бүрийн байгууллагын хууль эрхийн акт, тэдгээрийн үйл ажиллагааны практикийн холбогдолтой материалд нарийвчилсан судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр онолын судалгаанд болон практик үйл ажиллагаанд ашиглаж болох, улмаар шинжлэх ухааны эргэлтэнд оруулах зорилгоор нилээд дүгнэлт заалтыг санал болгосон байна. Олон улсын гэрээг тайлбарлах үзэл баримтлал нь номлолын өнөөгийн чиг хандлага, тэдгээрийн шинжлэх ухаан, практикт цаашид хөгжүүлэх төлөв чиглэлийг судалж, дүн шинжилгээ хийсэн байна. Тухайлбал, олон улсын гэрээг тайлбарлах зорилгоор практикт хэрэглэж буй зарчмуудыг ангилж, гэрээг тайлбарлах асуудлыг зохицуулж буй олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний мөн чанарыг илрүүлэн тодорхойлохыг зорьжээ. Мөн түүчлэн олон улсын эрх зүйн төрөл бүрийн субъектын зүгээс гэрээг тайлбарлаж байгаа практик үйл ажиллагааг судалж, дүн шинжилгээ хийжээ. Тухайлбал, шүүхийн үйл ажиллагааг Страсбург дахь хүний эрхийн асуудлаархи Европын Шүүхийн практикт тулгуурлан, олон улсын байгууллагын үйл ажиллагааг НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон Аюулгүй Зөвлөлийн тогтоол, шийдвэрт тулгуурлан, улс гүрний үйл ажиллагааг тэдгээрээс гаргасан улс төрийн хамтарсан мэдэгдэлд тулгуурлан тус тус судалж санал дүгнэлт гаргасан.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 195
Сүүлийн сард 2
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :