1990-ээд оны эхэн үед социалист дэглэм нуран унасанаас хойш монгол улс эдийн засгийн болон улс төрийн өөрчлөлттэй тулгарах болсон. Энэхүү өөрчлөлтийн дүнд монгол улс гадаад ертөнцөд нээлттэй болсон. Орчин үеийн глобаль эдийн засгийн зах зээлд жижиг бизнесүүд аливаа улсын эдийн засаг нийгмийн хөшжилд чухал үүрэг гүйцэтгэх болсон. Байна ардчилалын үе шатанд монгол улсад ядуурлын түвшин, ажилгүйдэл илэрхий өссөн. Ядуурлыг бууруулан эдийн засгийн тогвортой байдлыг хангахын тулд бизнесийн удирдлагын шинэлэг аргачлал, улс төрийн бодлого болон гадаад орнуудын туршлагыг анхаарах хэрэгтэй.
Энэхүү судалгааны ажлаар (десертаци) монголын жижиг бизнесийн өсөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсүүд болон тулгарч буй саад бэрхшээлүүдийн асуудыг дотоод болон гадаад хүчин зүйлсд нь тулгуурлан тодорхойлохыг хичэлээ. Судалгааныы асуудлыг одоогийн байдлаар үйл ажиллагаагаа явуулж буй жижиг бизнесүүдийг санаандгүй байдлаар сонгох замаар мэдээлэл цуглуулан боловсруулсан. Судалгааны үр дүнд нөлөө үзүүлж болох хорин хүчин зүйлсийн арван найм нь монголын жижиг бизнесийн өсөлт хөгжилд нөлөө үзүүлэн саад бэрхшээл болж буйг тогтоосон юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0