Хөндлөн огтлолын хэмжилтүүдийг 48Ti дээж дээр урвал явуулах нейтроны энергийн функцийг шуурхай гамма цацрагийн бүтээгдэхүүн гэж үзэн хийсэн. 45-48Ti, 44-48Sc, and 42-45Ca изотопуудын шилжилтийн хэсэгчилсэн гамма цацрагийн хөндлөн огтлолуудыг тодорхойлов. Лос Аламосын Үндэсний лабораторийн Нейтроны Судалгааны төвд орших нейтроны үүсгүүрээс урвалд ашиглах нейтрон урсгалыг авсан. Шуурхай урвалын гамма цацрагийг TOF аргыг ашиглан германий детектор бүхий төхөөрөмжөөр бүртгэсэн. Гамма цацрагийн өдөөгдлийн функцийг хэсэгчилсэн гамма цацрагийн урвалын огтлолыг дээжийн зузаан, детекторын а.ү.к болон нейтроны урсгал зэргээс хамааруулан хөрвүүлсэн. 1-200 МэВ нейтроны энерги бүхий өгөгдлүүдийг багтаасан. Эдгээр үр дүнг нийлмэл цөмийн болон тэнцвэрт цацаргалтыг багтаасан загварын тооцоололтой харьцуулсан. Загварын тооцооллыг 20 МэВ хүртэлх нейтроны энергид STAPRE урвалын кодыг, 120 МэВ хүртэлх нейтроны энергид GNASH урвалын кодыг ашиглан хийж гүйцэтгэсэн болно. GNASH урвалын кодыг ашиглан тэнцвэрт урвалын үеийн спин түгэлтийн нөлөөллийг мөн судалсан. Тэнцвэрт урвалын спин түгэлтийг Фешбах Керман Коонин (FKK) нарын квант механикийн онолыг ашиглан тооцоолсон. Фешбах Керман Коонин (FKK) онолын олон алхамт шууд хэсгийг нэг алхам процессд зориулан тооцсон. Дээд алхамын нөлөө нь маш бага байхаар тооцоологдсон. Фешбах Керман Коонин (FKK) онолын олон алхамт нийлмэл хэсгийн спин түгэлтийг нийлмэл цөмд нэгэн ижил байхаар авч үзсэн. Тэнцвэрт цөмийн урвал нь 10 МэВ-ээс дээш нейтроны энергид чухал болох нь тогтоогдлоо.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0