Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Суперсимметр, их нэгдэл ба төрлийн симметр



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3121
Хамгаалсан он : 2006
Түлхүүр үг : суперсимметр, төрлийн симметр, их нэгдэл, лептон төрлийн зөрчил, цахилгаан диполь момент

Аннотаци

Диссертацийн зорилго нь их энергийн физикийн, ихэвчлэн фермионы массын болон хирархийн асуудалд чиглэсэн загварлчлалын янз бүрийн санааг судалж үзэх байв. Эдгээрт: Төрлийн аномаль U(1) симметри, түүнээс туршилтад гарах үр дагавар, төгслөг их нэгдлийн онолын (ИНО) бүлийн дискрет симметритэй загварууд, 2 хэмжээст онолын деконструкци огторгуй дахь үржвэр ИНО багтав. 2 ба 3 –р бүлэгт төрлөөс хамааралтай, стрин онолоос урган гардаг U(1) тохируулагч симметриэс үүсэх лептоны төрлийн зөрчил (ЛТЗ), цахилгаан диполь момент (ЦДМ) зэргийг дүрсэлсэн. Энэ загварууд фэрмионы массын асуудлыг мөн амжилттай шийддэг. U(1) сектор нь суперсимметрийн (СУСИ) эвдрэлийн парамтетрүүдээр дамжин ажиглагдахуйц ЛТЗ болон ЦДМ үүсгэдэг болохыг бид харуулсан. Энэ эффектүүд нь уг параметрүүдийн стрин, аномаль U(1) эвдрэлийн түвшин хоорон дахь ренормчлолын гүйлтээс үүдэлтэй. 4-р бүлэгт СУСИ эвдрэлийн бодит жишээг аномаль U(1), хүчтэй холбоост SU(Nc) хоорондын интерференци дээр үзүүлж сфермион, гравитино 10^5ч10^8 GeV масстай байхад хигсино, гэйжино 10^2ч10^3 GeV масстай байдаг салмал СУСИ хэмээх спектрэд хүргэж байгааг харуулав. Супергравитацын эхний эрэмбийн нөлөөг тооцоолж феноменологийн хувьд зөрчилгүй салмал СУСИ моделын тодорхой жишээнүүдийг үзүүлсэн. 5-р бүлэгт гэйж болон Юкава бета функц нь хөндөх онолын бүх эрэмбэд устдаг, төгслөг SU(5) ИНО-ын хүрээнд кваркын холилдох матрицын бодитой загваруудыг дэвшүүлсэн. Эдгээр загварууд Абелийн бус дискрет симметри дээр үндэслэсэн. (Z4)3ЧP ба A4 симметрийн хувьд хөндөх онолын бүх эрэмбэд төгслөг бол С4-ийн хувьд 2-р гогцоо хүртэл төгслөг болхыг харуулсан. 6-р бүлэгт хэмжилтээр ажиглагдсан фермион массууд, холицууд диск дэконструкц U(1) онолын огторгуйд SU(5)′ЧSU(5)′′ үржвэр ИНО-оос урган гарахыг авч үзэв. B-L симметри эвдрэх энергиэс доош фермион массууд, холицууд үл ренормчлогдох эффектив оператораас үүссэн нь ажиглалттай таарч байв. Манай загварт фермион массууд, RP2 глобал твистээс үүсэх СУСИ эвдрэл хоёуланг нь нэг онолд туршилттай тохирч байхаар авч үзэж болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 195
Сүүлийн сард 5
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :