Монгол хэл дээр бичигдсэн бичвэрээс зөв бичгийн үг, үсгийн алдааг олох, зөв үгийг гаргах аргачлал боловсруулснаар бичвэрийн үгийн алдааг олох, засах програм боловсруулсан. Үүний тулд 1983 онд зохиогдсон түгээмэл 30 мянга орчим үгтэй Ц.Дамдинсүрэн. Б.Осор нарын зохиосон Монгол хэлний үсгийн дүрмийн толь, 1966 онд зохиогдсон мөн 30 мянган үгтэй Я.Цэвэлийн Монгол хэлний товч тайлбар толины үг, зөв бичгийн дүрэм, жишээг ашиглан үгээс үгийн боломжит хувиллуудыг гаргах загвар боловсруулж туршсан. Үүний үр дүнд үйл үгийн 293, нэр үгийн 23 төрлийн залгавар ашиглан үг хувилгах загвар боловсруулснаар 96000 зөв үгтэй компьютерын үгийн санг байгуулсан.
Зөв бичгийн 4, санамсаргүйгээр гаргадаг 5 алдааг илрүүлэх аргачлалыг боловсруулж туршсан. Зөв үгийн компьютерын санд шинжилгээ хийснээр үгэнд дараалж орох үсгүүдийн тохиолдлуудыг ашиглан бичвэрээс үгийг алдаатай эсэхийг сангаас хайлгүйгээр эрт илрүүлэх аргачлалыг гаргасан. Сангаа ашиглан бичвэрээс үгийн алдааг олох, засах программ боловсруулсан.
Диссертаци 4 алгоритм, 37 хүснэгт, 25 зураг, 1 хавсралтаар бүрдсэн
№ | Ишлэл |
---|---|
1 |
Монгол үсгийн дүрмийн толь бичиг. Сүхбаатар хэвлэл. 1983 он. 100 хуудас. |
2 |
Монгол хэлний товч тайлбар толь. Улсын хэвлэлийн хэрэг эрхлэх хороо. 1966 он. 100 хуудас. |
3 |
Монгол хэлний үгийн сан баяжиж байгаа нь. Олон улсын монголч эрдэмтдийн V их хурлын эмхэтгэл. 1992 он. 100 хуудас. |
4 |
Монгол хэлний үгийн сангийн судлал. Улсын хэвлэл. 1974 он. 80 хуудас. |
5 |
Монгол хэлний шинэ үг хэллэг, нэр томьёо үүсэх арга замууд. ШУТИС. 2002 он. 20 хуудас. |
6 |
Монгол хэлний давтамжийн судалгааны зарим үр дүн. МУИС. 1987 он. 20 хуудас. |
7 |
Монгол үгсийн шинжилгээ. Улсын хэвлэл. 1988 он. 20 хуудас. |
8 |
Machine translation. Past, Present, Future. John Wiley & Sons. 1986 он. 200 хуудас. |
9 |
Орчин цагийн Монгол хэлний утга судлалын үндэс. Улсын хэвлэл. 1997 он. 70 хуудас. |
10 |
Handbook of Theoretical Computer Science. Volume B: Formal Models and Semantics. Elsevier. 1990 он. 250 хуудас. |
11 |
Machine Translation. An Introductory guide. NCC Blackwell. 2001 он. 80 хуудас. |
12 |
Монгол хэлний үгийн сангийн нэгэн загвар. ШУТИС. 2002 он. 51 хуудас. |
13 |
Разпознавание и нормализация существительных при автоматической обработке текста. ХИС. 2003 он. 90 хуудас. |
14 |
Орчин цагийн Монгол хэлний үгзүй. МУБИС. 1998 он. 60 хуудас. |
15 |
Орчин цагийн Монгол хэлний үг бүтэх ёс. МУБИС. 2000 он. 45 хуудас. |
16 |
Үгийн сангийн нэгжийн тухай ойлголт. Улсын хэвлэл. 1998 он. 51 хуудас. |
17 |
Компьютерээр үйл үгийн хувиллыг гаргах авах. ШУТИС. 1999 он. 35 хуудас. |
18 |
Монгол бичгийг үсэглэн шалгаж засварлах систем. ШУТИС. 1999 он. 43 хуудас. |
19 |
Монгол хэлний үгсийн сангийн зохиомж. ШУТИС. 2001 он. 45 хуудас. |
20 |
Үгийн баазуудын харьцуулсан судалгаа. ШУТИС. 2001 он. 70 хуудас. |
21 |
Үгсийн бааз, өгүүлбэрийн бүтцээр өгүүлбэр гарган авах компьютерын загвар. ШУТИС. 2001 он. 101 хуудас. |
22 |
Mongolian Language Processing. ШУТИС. 2002 он. 75 хуудас. |
23 |
Үгийн хувиллыг гарган авах. ШУТИС. 2002 он. 56 хуудас. |
24 |
Монгол хэлний үгсийн сангийн зарим статистик. ШУТИС. 2001 он. 200 хуудас. |
25 |
Монгол хэлний үгсийн сангийн сангийн хэмжээг компьютерын ухааны онолоор тодорхойлох. ШУТИС. 2001 он. 80 хуудас. |
26 |
Монгол хэлний үгийн зөв бичгийн шалгалт хийх загварууд. ШУТИС. 2001 он. 60 хуудас. |
27 |
Үг бүтэх ёс. МУИС. 1987 он. 20 хуудас. |
28 |
Монгол хэлний нэгэн өвөрмөц залгавар бүтээвэр. МУИС. 1990 он. 11 хуудас. |
29 |
Англи хэлний нийтлэг алдаа. ШУТИС. 1998 он. 12 хуудас. |