Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол Алтайн уулархаг нутгийн ландшафтын үндсэн шинж, ашиглалт, хамгаалалтын асуудал



Салбар : Байгалийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 3944
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Хотгор гүдгэр, Мөстөл, Цэвдэг, Хөрс, Ус зүй, Ургамалжил, Уур амьсгал, Ой

Аннотаци

Энэ судалгааны ажил нь оршил, дүгнэлт, ашигласан хэвлэл бүхий 4 бүлэг, 16 дэд бүлгээс бүрдэх бөгөөд зураг 56, хүснэгт 36 багтаасан нийт 152 хуудастай. Судалгааны ажлыг гүйцэтгэхийн тулд Монгол Алтайн уулархаг нутгийн ландшафтын хэв шинжүүдийг тодруулж тэдгээрийн бүрдэл хэсгүүдэд явагдаж буй хувьсал өөрчлөлтийн үйл явцыг тодорхойлсны үндсэн дээр цаашид тус бүс нутгийн ландшафтыг зохистой ашиглах, хамгаалах шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулсан.
Монгол Алтайн уулархаг нутгийн ландшафтын онцлог, тархалтын зүй тогтол, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах судалгааг тус бүс нутагт цогц хэлбэрээр явуулсан нь судалгааны ажлын шинэлэг тал болсон бөгөөд ГМС (GIS)-ын технологи ашиглан Монгол Алтайн уулархаг нутгийн 1:500000 масштабтай ландшафтын зургийг зохиож хээрийн судалгааны материал, үр дүнтэй харьцуулсан судалгааг тус бүс нутагт анх удаа хийж гүйцэтгэв.
Дээрх шинэ тутам судалгаа, боловсруулалтыг хийсний үр дүнд энэнхүү судалгааны ажил нь Монгол Алтайн уулархаг нутгийн ландшафтын хэв шинжийн онцлог, тархалтыг харуулсан судалгааны материал болж ашиглагдахаас гадна тус бүс нутгийн хэмжээний ландшафтын төлөвлөлт хийх, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагааны стратеги боловсруулахад ашиглагдах юм.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 13

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 580
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :