Монгол Улсын бүсчилсэн хөгжлийг эдийн засгийн түншлэлээр дэмжих асуудлыг авч үзсэн болно. Монгол Улсын нутаг дэвсгэр, түүний орон зайн зохион байгуулалт болох эдийн засгийн макро бүсүүд байна. Судлах зүйл нь Монгол-Япон хоорондын эдийн засгийн түншлэлээр Монгол улсын бүсчилсэн хөгжлийг дэмжих, эрчимжүүлэх боломжийг судалж, хэрэгжүүлэх гарцыг хайхад оршино.
Судалгааны ажлын зорилго нь бүсчилсэн хөгжлийн болон эдийн засгийн онол, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт тулгуурлан Монгол Улсын бүс, орон нутгийн хөгжлийг цогц байдлаар системтэйгээр дэмжих динамик загварчлалыг шинжлэх ухааны үндэстэй тооцож гаргах, жишиг төсөл санал болгон хэрэгжүүлэхэд оршсон. Онол, практикийн ач холбогдлын хувьд шинжлэх ухаан-арга зүйн хандлага, нөхцөл байдлын дүн шинжилгээ, төлөвлөгөө, төсөөллийн тооцоо, загварчлал, зураглал нь Монгол Улсын төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллага, Монгол-Япон хоёр улсын хөгжлийн болон хамтын ажиллагааны бодлого хариуцдаг байгууллага, дотоод гадаадын эрдэмтэд, тэрчлэн хоёр талын бизнес эрхлэгчид харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой. Үүний зэрэгцээ энэхүү дессартаци нь Монгол Улс болон Япон Улс их, дээд сургуулиудад дэлхийн орчин үеийн интеграци, худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөвлөлт, бүс нутгийн эдийн засаг, бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийн сургалтын материал бэлтгэх, хоёр талын бизнесийн байгууллагууд, ажил хэрэгч хүмүүст хамтын ажиллагааны төсөл боловсруулж, хэрэгжүүлэхэд тус дөхөм, санаа өгч болох юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0