Сүүлийн жилүүдэд даяаршлын нөлөөгөөр англи хэлний хэрэгцээ шаардлага өсөн нэмэгдсээр байна. Монгол улсад ч гадаад хэл тэр дундаа англи хэл сурах хүсэлтэй хүмүүсийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна. Иймд монгол хэлийг бусад хэлтэй харьцуулж, ялгаатай болон ижил төстэй талыг илрүүлэх, гадаадын хэл шинжээч, эрдмэтдийн дэвшилтэд онол, арга зүйг хэл судлалдаа нэвтрүүлэх шаардлага урган гарсаар байна. Төрөл бус хэлнүүдийг харьцуулах, зэрэгцүүлэх нь хэлний хэв шинжийн судалгаанд төдийгүй гадаад хэл заах болон сурах арга зүй, орчуулга судлал, машин орчуулга, корпус судлал, толь бичиг судлалд өгөөжөө өгөх юм. Энэхүү ажлын зорилго нь монгол, англи хэлний энгийн өгүүлбэрийн ялгаатай болон ижил талыг олж илрүүлэх өгөөд энэхүү зорилгодоо хүрэхийн тулд тус хоёр хэлний энгийн өгүүлбэрийг бүтэц, утга зүй, үүргийн талаас зэрэгцүүлэн судалсан. Түүнчлэн энгийн өгүүлбэрийн бүтэц хүний сэтгэлгээний механизмаас хэрхэн хамаардаг болохыг судлах оролдлого хийсэн болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0