Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын хүрлийн үeийн түрүүлгэ нь харуулсан оршуулгат булшны судалгаа



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.1 Түүх, археологи
Улсын дугаар : 3945
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : түрүүлгэ нь харуулсан оршуулга, улаан зуух, хөгжингүй хүрлийн үе, монгол нутаг, дөрвөлжин булшны өвөг

Аннотаци

Харьцуулан үзсэн судалгааны хэрэглэгдэхүүн түрүүлгэ нь харуулан оршуулах зан үйл зөвхөн шоргоолжин булшинд зонхилдог гэж үздэг өмнөх ойлголтыг эргэн харахад хүргэв. Тус зан үйл нь зөвхөн шоргоолжин булшаар зогсохгүй өөр олон хэлбэр бүхий булш оршуулгаас олноор илэрсэн баримтад тулгуурлан дээрх бүх булшийг гадаад хэлбэрийн хувьд дөрвөн төрөлд хуваан үзлээ. Үүнд,I. Шоргоолжин
2. Дөрөө
3. Улаан зуух, Чандмань Хар уулын булш
4. Дугуй гэсэн зүйл багтаж байна.
Түрүүлгэ нь харуулсан дээрх булш нь одоогийн Монгол улсын говь, тал, хээрийн бүсэд тархсан болох нь тогтоогдоод байгаа ба тодруулбал, хойд зах нь Хэрлэн ба Туул голын өмнөд хэсэг,өмнө талдаа Их говь, баруун талдаа Хангайн нурууны өмнөд хэсэг, зүүн зах нь Дарьгангын талархаг газарт хүрч байгаагаас гадна Өвөр Байгал, Өвөр Монголын Тойром нуур, Монь уулаас олдоод байна. Харин бүлэг оршуулгын дурсгалууд Монгол орны зүүн өмнөд хэсгээр төвлөрчээ.
Түрүүлгэ нь харуулан оршуулах зан үйл Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрхаан уулын оршуулгын газруудад тогтвортой хадгалагддаг бол Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Чандмань Хар уулын оршуулгын дурсгалууд болон шоргоолжин булшны оршуулгын зан үйлд бага зэрэг ялгаа ажиглагдлаа. Ялангуяа Өвөр Байгалд малтсан шоргоолжин булшнууд оршуулгын зан үйлийн хувьд тогтворгүй байгаа нь судалгаагаар харагдаж байна.
Дээрх дурсгалууд нь НТӨ XV зуунаас НТӨ XII зууны хооронд буюу Хөгжингүй хүрэл зэвсгийн үеэс хожуу үе хүртэл бүтээгдэж байсныг радиокарбоны үзүүлэлтүүд харуулж байна. Түүн дотроо шоргоолжин ба дөрөө хэлбэрийн дурсгал ялимгүй сүүл үед холбогдох төлөвтэй. Энэ нь тэдгээр дурсгалыг дөрвөлжин булшны соёлоос эрт үед холбогдоно гэж үзсэн өмнөх судлаачдын дүгнэлтийг баталж байна.
Түрүүлгэ нь харуулан оршуулдаг булш оршуулгын дурсгалын тархацаас үзвэл Монголын зүүн өмнөд бүс нутаг тухайн дурсгалыг үлдээгсдийн төв нутаг байж, бусад газруудад их бага хэмжээгээр тархжээ. Тэр дундаа Улаан зуух хэлбэрийн булш нь гадаад бүтэц, дагуул байгууламж зэргийн хувьд дахин давтагдашгүй байхаас гадна оршуулгын зан үйлийн гол шинжүүд тогтвортой хадгалагдсан байдаг тул түүнийг түрүүлгэ нь харуулсан булш оршуулгын сонгодог хэлбэр гэж үзэж байна.
Түрүүлгэ нь харуулсан оршуулгат булшны эзэд Монголын говь, тал хээрийн бүсэд оршин амьдарч өөрсдийн өвөрмөц соёлыг бий болгосон нь улмаар дөрвөлжин булшны соёлыг бий болгоход угсаа, соёлын томоохон түлхэц болсон ба Дөрвөлжин булшны үндсэн хэлбэр, оршуулгын зүг чиг, хөшөө чулуу босгох зан үйл зэрэг нь түүнээс өмнө үед оршин байсан түрүүлгэ нь харуулсан булш оршуулгын дурсгал үлдээгчдээс уламжлагдаж ирсэн заншил бололтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 420
Сүүлийн сард 12
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :