Цагаач иргэдийн тоо өсөн нэмэгдэж байгаатай холбоотойгоор тэдэнтэй харьцах цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа анхаарал татсан асуудал болоод байна. Иймээс цагаач иргэд болон цагаач бус иргэдийн харьцуулсан судалгааны чиглэл хөгжиж байна. Энэхүү судалгааны ажил нь өмнө нь хийгдсэн харьцуулсан судалгааны ажлын дүгнэлтүүдийг өргөжүүлсэн бөгөөд Монгол Улсын хэмжээнд цагдаад итгэх хандлагыг анх удаа, БНСУ-ын цагдааг гадаадын иргэдийн зүгээс үнэлэх судалгааг мөн анх удаа онолын үндэслэлтэйгээр тайлбарлах оролдлого хийснээрээ онцлогтой бөгөөд уг судалгааны ажлын үр дүнг дараагийн судалгааны ажлаар хэлэлцэх боломжтой.
Монгол Улсын цагдаагийн байгууллагад хийгдэж буй шинэтгэлийн үр нөлөөг шалгах аргачлал нь иргэдийн цагдаад итгэх хандлагад гарсан өөрчлөлт юм. Иргэд цагдаад итгэх, үл итгэх хандлага нь цагдаагийн байгууллагын шуурхай, хуулийн дагуу ажиллаж, иргэдийн аюулгүй байдлыг хангаж чадаж байгаа эсэхээс шууд шалтгаалах юм. Монголчуудын цагдаад итгэх хандлага дэлхийн дунджаас доогуур байгаа үзүүлэлт нэг талаас Монгол Улсад ардчилал бүрэн агуулгаараа хөгжөөгүй, нөгөө талаас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны чанар, стандартыг улам боловсронгуй болгох шаардлагыг илэрхийлж байна
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0