Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монголын нууц товчооны ойролцоо утгат үйл үгийн герман орчуулгын судалгаа



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4097
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : ойролцоо утгат үг, монголын нууц товчооны герман орчуулга, орчуулгын харьцуулалт, харьцуулсан хэл шинжлэл, орчуулгын дүйцлийн харьцаа

Аннотаци

Уг ажил нь 175 хуудас, удиртгал, хоёр бүлэг, 6 дэд бүлэг, 12 зүйл, дүгнэлт, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй. Удиртгал хэсэгт:
-МНТ-ны “амьгүй болох” болон “амийг нь таслах” утга бүхий ойролцоо утгат үг, хэллэгийн орчуулгыг харьцуулахад баримтлах арга, зарчим;
-Монгол хэлний ойролцоо утгат үгийн судалгааны тойм, ойролцоо утгат үгийн утгын ялгаа болон найруулгын үүрэг;
-Орчуулгын онол дахь дүйцлийн зарчмуудыг тус тус авч үзсэн болно.
Нэгдүгээр бүлэгт МНТ-ны ойролцоо утгат үйл үгийн онцлог болон “амьгүй болох”, “амийг нь таслах” утга бүхий үйл үгийн ойролцоо утгат үг, хэллэгийн утгын ялгааг илрүүлж, бүтэц, бүрдүүлбэрийг нь тогтоов.
Хоёрдугаар бүлэгт МНТ-ны “амьгүй болох” болон “амийг нь таслах” утга бүхий ойролцоо утгат үг, хэллэгийн герман хэлний орчуулгыг харьцуулав. МНТ-ны үйл үгийн ойролцоо утгын талаарх монгол, герман хэл-соёлтны сэтгэлгээний онцлог, ижил төстэй хийгээд ялгаатай талыг герман орчуулгатай харьцуулан орчуулгын зарим нэг ташаа, эндүүрлийг залруулан дүйцлийн оновчтой хувилбарыг санал болгосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 316
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :