Монгол орны Сибирь тошлог (Berberis sibirica Pall.), Будан барбад (Leptopyrum fumarioides (L.) Reichenb.) ургамлуудын алкалоидын химийн бүрдэл, бүтцийн судалгаагаар изохинолины уламжлалын 24 алкалоидыг ялган авч, таньж тодорхойлов. Сибирь тошлог ургамлын үндсэнд нийлбэр алкалоидын гарц
0.63%, газрын дээд хэсэгт (I ба II дээж)
0.35% байсан ба протоберберины дөрөвдөгч алкалоид зонхилж байв. Үндсэнд бензилизохинолин-проапорфин ба бензилизохинолин-апорфины димер алкалоидууд, газрын дээд хэсэгт апорфин, проапорфины алкалоидууд зонхилон илэрлээ.1,10-Ди-О-метилпакистанин алкалоидыг байгалиас анх удаа Сибирь тошлог ургамлаас гарган авч, 1 ба 2 хэмжээст цөмийн соронзон резонансын аргаар пакистанины протон, нүүрстөрөгчийн бүрэн оноолтыг хийв. Тетрагидропсевдокоптизин, Армепавин, Псевдопротопин, Глазиовин, 1-O-Метилизотебаидин, Хелидонин, Изоталидезин алкалоидуудыг Тошлогийн овгоос анх удаа олж тодорхойлж Тошлогийн төрлийн алкалоидын судалгааг баяжууллаа. Будан барбад ургамлаас байгалийн шинэ алкалоид Лептопириныг гарган авч, бүтэц байгуулалтыг тодорхойлсноор бензилизохинолин ба 3,4- дигидроизохинолины шинэ хэлбэрийн димер алкалоидын анхны төлөөлөгч болохыг тогтоов. Протопин, Талифолин алкалоидуудыг Барбадын төрлөөс анх удаа ялган таньж тодорхойлон, биоорганик химийн судлалд зохих хувь нэмэр орууллаа.
(+)-Хелидонин, Пакистанин, 1-О-Метилпакистанин алкалоидууд нь шулуун гэдэс ба ходоодны хавдрын эсийн өсөлтийг дарангуйлах, (+)-Глазиовин, Пакистанамин алкалоидууд нь элэг хамгаалах идэвхтэйг анх удаа илрүүлж, тэдгээрийг хүн, мал эмнэлэгт ашиглах судалгааг гүнзгийрүүлэн хийх онолын үндэслэлийг бий болгосон нь энэхүү ажлын шинжлэх ухаан, танин мэдэхүйн болон практик ач холбогдол болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0