Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийн мэдлэгийн үнэлгээг харьцуула судалсан дүн



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.1 Анагаах ухааны суурь судалгаа
Улсын дугаар : 4084
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Мэргэжлийн зөвшөөрлийн шалгалт, төгсөлтийн онолын шалгалт, найдвартай байдлын коэффициент, ялгах индекс, хүндийн зэрэг

Аннотаци

Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн сургуулиуд “Хүний их” эмч бэлтгэн, төгсөгчдийн тоо улам нэмэгдсээр байна. Эдгээр сургуулиуд анагаах ухааны боловсролыг өөр өөрийн хөтөлбөрөөр олгож байгаа тул эрүүл мэндийн салбарт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг, чадварыг дээшлүүлэх, үнэлгээг бодитой болгох, эмч нар болон сургуулиуд нэг стандартаар хамтдаа хөгжих асуудал зайлшгүй шаардлагатай байна. Судалгааны ажлын зорилго: “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдийн мэдлэгийн түвшинг тогтоож буй сорил даалгаварт дүн шинжилгээ хийж, шалгалтын үнэлгээг харьцуулан судалж, хамаарлыг тооцох
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй: Судалгааг агшны дескриптив, аналитик загвараар, даалгаврын дүн шинжилгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд Монгол Улсад анагаах ухааны боловсрол олгох 12 их, дээд сургуулиас Хүний их эмч мэргэжлээр төгсөлт хийсэн АШУҮИС, “Ач” АУИС, “Этүгэн” ИС-ийг 2011-2016 онд хүний их эмч мэргэжлээр төгсөж төгсөлтийн онолын шалгалт өгсөн 3951 оюутан, мэргэжлийн зөвшөөрлийн шалгалт өгсөн 3550 хүний их эмчийн шалгалтын дүн, шалгах хуудас, шалгалтанд ашигласан олон хувилбарт 6350 сорилыг хамруулан судалгааг хийсэн. Үр дүн: АШУҮИС-ийн төгсөлтийн онолын шалгалтын найдвартай байдлын дундаж нь
0.90-
0.97 байгаа нь “бодитой сайн“, сөрөг болон тэгтэй тэнцүү ялгах индекс бүхий сорилын дунджаар 3 хувь, хэт хүнд сорил 1 хувь хэт хүнд бүхий сорилын агуулгыг судлан үзэхэд хэт хүнд сорилын 42 хувийг дотор судлал, 23 хувийг мэдрэл судлалын сорил эзэлж байна. Мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтын найдвартай байдлын дундаж нь
0.75-
0.88 буюу “сайн, сөрөг болон тэгтэй тэнцүү ялгах индекс бүхий сорил дунджаар 12 хувь хэт хүнд сорил 14 хувь, хэт хүнд сорилын 31 хувийг дотор судлал, 22 хувийг нийгмийн эрүүл мэнд судлалын мэргэжлийн сорил тус тус эзэлж байна. “Ач” АУИС-ийн төгсөлтийн онолын шалгалтын найдвартай байдлын дундаж нь 0,92-
0.94 байгаа нь “бодитой сайн“ үзүүлэлттэй,сөрөг болон тэгтэй тэнцүү сорил дунджаар 3 хувь, хэт хүнд сорил 4 хувь, харин хэт хүнд сорилын агуулгыг судлахад хэт хүнд сорилын 59 хувийг дотор судлалын сорил эзэлж байлаа. Мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтын найдвартай байдлын дундаж нь 2014 онд
0.66 буюу ”дунд” бусад онуудад
0.78-
0.86 буюу “сайн”, 2016 онд “бодитой сайн”үзүүлэлттэй,сөрөг ялгах индекстэй сорил 19, хэт хүнд сорил 18 хувь, хэт хүнд сорилын 29 хувийг дотор судлал, 26 хувийг нийгмийн эрүүл мэнд судлалын мэргэжлийн сорил эзэлж байна.
“Этүгэн” ИС-ийн төгсөлтийн онолын шалгалтын найдвартай байдлын дундаж нь 0,85-
0.93 буюу “сайн“, харин 2014 онд
0.93 “бодитой сайн” үзүүлэлттэй, сөрөг болон тэгтэй тэнцүү сорил дунджаар 10 хувь, хэт хүнд сорилын дундаж нь 8 хувь, хэт хүнд сорилын 34 хувийг дотор судлал, 10 хувийг мэс засал судлал, 12 хувийг эх барих эмэгтэйчүүд судлалын мэргэжлийн сорил эзэлж байна. Мэргэжлийн зөвшөөрлийн 2012, 2013, 2015, 2016 оны шалгалтын найдвартай байдал нь
0.80-
0.87 хооронд буюу “маш сайн” үзүүлэлттэй байхад 2011, 2012онд
0.78-
0.79 буюу ”сайн” үзүүлэлттэй, сөрөг болон тэгтэй тэнцүү ялгах индекс бүхий сорил дунджаар 27 хувь, хэт хүнд сорил 24 хувь, хэт хүнд сорилын 35 хувийг дотор судлал, 14 хувийг нийгмийн эрүүл мэнд судлалын мэргэжлийн сорил эзэлж байна.АШУҮИС, “Ач” АУИС, “Этүгэн” ИС-ийн төгсөлтийн онолын шалгалтын амжилт нь тухайн онуудад онцын ялгаа ажиглагдаагүй тогтвортой, өндөр буюу 90-ээс дээш хувийн амжилттай байна. Мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтын амжилт 2014 онд 1-8 хувь болтлоо буурсан, 2015, 2016 онд бага зэрэг өссөн байна. Мэргэжлийн зөвшөөрлийн ба төгсөлтийн онолын шалгалтанд үзүүлсэн дүн хоорондын хамаарлыг энгийн корреляцийн аргаар тодорхойлоход шууд хамааралтай (p<
0.001), хамаарлын хүч нь он тус бүрд харилцан адилгүй буюу сул хүчтэйгээс дундаж хүчтэй байна.
Мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтын босго оноог тогтооход 2011 онд 58, 2012 онд 64, 2013 онд 67, 2014 онд 46, 2015 онд 44, 2016 онд 59 буюу он бүрт харилцан адилгүй байна. Дүгнэлт: Мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтын найдвартай байдал (
0.82-
0.83), төгсөлтийн онолын (
0.89-
0.94) шалгалтынхаас доогуур байгаа нь уг шалгалтанд ашигласан сорилд шалгуулагчийг мэдлэгээр нь ялгах чадваргүй (12-27 хувь), хэт хүнд (14-18 хувь) сорил харьцангуй олон байгаатай холбоотой. Хүний их эмч мэргэжлээр төгсөгчдийн мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтанд үзүүлсэн амжилт тогтворгүй, хэлбэлзэл ихтэй байгаа нь уг шалгалтын сорилын агуулга анагаахын сургалтын хөтөлбөрийн агуулгаас давсан, мөн сорилын түлхүүр буруу зохиогдсоноос шалтгаалж байна. Төгсөлтийн онолын болон мэргэжлийн зөвшөөрлийн шалгалтуудын үнэлгээний хооронд шууд хамааралтай. (r=
0.27-
0.69, p<
0.001) Шалгалтын босго оноог үнэлэхэд 42-64 онооны хооронд байлаа



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 294
Сүүлийн сард 3
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :