Манай улс аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлийг тогтоох, түүнд технологийн дэвшлийг бий болгох үүднээс технологийг дамжуулах, нэвтрүүлэх, хөгжүүлэх асуудлыг төрийн зүгээс онцгойлон анхаарч байна. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-д “Аж үйлдвэрийг дэвшилтэт техник, технологийг инновацад суурилан хөгжүүлж, бүтээмжийг нэмэгдүүлэх” зорилт тавигджээ. Өнөөдөр манай улсын эдийн засаг дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, түүнд тэргүүний технологи нэвтрүүлэх, хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн үндэс болно. Энэ үүднээс боловсруулах үйлдвэрлэл, түүний дотор хөнгөн аж үйлдвэрийн технологийн хөгжлийг судалж, эрчимжүүлэх нь цаг үеийн тулгамдсан шаардлага болжээ.
Тиймээс бидний судлаачид үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээний арга зүйн хувилбар боловсруулан, ноос ноолуурын үйлдвэрлэлд туршин, үр дүнг гаргаж, цаашид хэрхэн хэрэгжүүлэх талаар санал зөвлөмж боловсруулах зорилго тавин ажилласан болно. Судалгаанд ноос, ноолуурын 12 үйлдвэрийн 33 цех, дамжлага хамуулан гурван үе шаттайгаар судалгаа явуулсан. Үйлдвэрлэлийн хөгжлийг бүтээгдэхүүний гарц, бүтээмжийн өсөлтийг хангахад технологийн түвшин чухал нөлөөтэй бөгөөд энд чиглэсэн судалгаа, технологийн түвшний үнэлгээ хийж зорилтот арга хэмжээг хэрэгжүүлэх нь технологийн удирдлагын үйл ажиллагааны гол чиглэл болох нь харагдаж байна. Технологийн түвшний үнэлгээнд тулгуурлан зорилго чиглэлтэйгээр технологийн өөрчлөлт хийх нь гарц болон бүтээмжийн өсөлтийг хангахад илүү үр дүнтэй байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0