Уг диссертацид МЭӨ 2700 – 1600 жилийн өмнөх үед холбогдох Монгол Алтайд тархсан 28 булшийг 10 жилийн туршид малтан судлаж мөнхүү үеийн ард түмний оршуулга, тахилгын байгууламжийг судлан тогтоов. Бидний судалгаанаас өмнө хонины толгойн дүр бүхий хоёр чулуун нухуур болон хадны зургийн дурсгалаас өөр судалгаа Монгол улсын хэмжээнд хийгдээгүй байсан билээ. Энэ нь Монголын хүрлийн түрүү үеийн ард түмний соёл хэмээн цагаан толбо байсан Монголын түүхийн чухал нэгэн эрин үеийг тодруулах анхны оролдлого болсноороо шинжлэх ухааны ач холбогдолтой юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 5
Ишлэгдсэн тоо : 0