Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ходоод, дэлүүний хүйтэн өвчний эмгэг загварт Анар-5 найрлагийн үзүүлэх нөлөө



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.1 Анагаах ухааны суурь судалгаа
Улсын дугаар : 3963
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : Анар-5, ходоодны архаг үрэвсэл, деоксихолатийн уусмал, аммиакийн уусмал, гастрин, ПГЕ2, Ki67, COX2.

Аннотаци

Галын илч буурсан, ходоод доройтох өвчинтэй дүйцэхүйц эмгэг загварыг in vivo нөхцөлд үүсгэж Анар-5 найрлагын фармакологийн үйлдлийг судлах.
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй: Бид судалгааг сорил туршилтын загвараар УАУТХ-ийн ЭШТ, АШУҮИС-ийн Эмгэг бүтэц үйл судлалын тэнхим, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эмгэг судлалын лаборатори, Бонавита эмнэлзүйн лаборатори, Нейраму лабораторийг түшиглэн судалгааг хийсэн. Судалгаанд УАУТХ-ийн виварт үржүүлж буй харьцангуй эрүүл 220-350 грамм жинтэй эр, эм тэнцүү тооны 240 толгой харх, 25-30 грамм жинтэй мөн эр, эм тэнцүү тооны 40 толгой лабораторийн цагаан хулгана ашиглав. Анар-5 найрлагын эмт бодисын хий шар бадган махбодид нөлөөлөх жишиг итгэлцүүрийг Б.Дагвацэрэн нарын (1996), ходоодны шүүрлийн үйл ажиллагаанд Анар-5 найрлагын үзүүлэх нөлөөг Shirsha Bongu, Subash Vijayakumar (2012), ходоодны архаг үрэвслийн эмгэг загварыг деоксихолатаар Wang et al (2006), аммиакаар Takao Noguchi et al (2007), нойр булчирхайн архаг үрэвслийн эмгэг загварыг Makoto Otsuki, Bitsuyoshi Yamamoto et al (2010), жорын хурц хорон чанарын судалгааг В.И.Прозоровский (1976), архаг хорон чанарын судалгааг Harsahay Meena et al (2013)-ийн аргаар туршин судалсан. Судалгааны ажлын үр дүнг биостатистикийн үндсэн аргуудаар арифметик дундаж (M), стандарт хазайлт (δ), стандарт алдаа (m), итгэмжлэх хязгаар (CI-95%) тооцож дундаж тооны ялгааны үнэн магадлалыг T-criteria, Оneway ANOVA,Two way RM-ANOVA шалгуураар шалгасан ба боловсруулалтыг SPSS-
20.0, GraphPad Prism-
5.0 программ ашиглан хийсэн.
Үр дүн: Анар-5 найрлаган дахь эмт бодисуудын гэмд үзүүлэх жорын жишиг итгэлцүүрийг тодорхойлоход бадган хийн гэмийг дарах чадал бүрдсэн жор байна. Ходоодны шүүрэлд үзүүлэх нөлөөг Анар-5 (200мг/кг), Анар-5 (100мг/кг) гэсэн ялгаатай тунгуудаар судалсан. Туршилтын амьтдын ходоодонд цугларсан шүүсэнд хүчиллэгийн хэмжээг тодорхойлсон бөгөөд Анар-5 найрлага нь 200мг/кг тундаа хяналтын бүлэгтэй харьцуулахад чөлөөт хүчлийн хэмжээг 15%-иар, нийт хүчлийн хэмжээг 29%-иар ихэсгэсэн байна.
Деоксихолатаар үүсгэсэн ходоодны архаг үрэвслийн үед хяналтын бүлгийн амьтдын цусан дахь гастрины хэмжээ 12 долоо хоногийн дараа 3 дахин буурсан ходоодны салст бүрхүүлийн булчирхайлаг хучуур эсийн завсраар үрэвслийн эсүүд нэвчирсэн, PAS-аар будахад салст бүрхүүлийн салст давхаргын хучуур эсүүд сийрэгжин цөөрч сөнөрөлд орсон нь эмгэг загвар үүссэнийг нотолж байна. Анар-5 найрлагын бүлгийн амьтдын гастрины хэмжээ хяналтын бүлгийн амьтдын гастрины хэмжээнээс статистикийн үнэн магадлалтай ялгаатайгаар өссөн байна (p˂
0.05). Эд судлалын хемотоксилин эозинээр будсан шинжилгээний дүнгээс харахад Анар-5 (200 мг/кг) тундаа хархны ходоодны ёроолын хэсгийн салст бүрхүүлийн булчирхайн доод талын хэсэг буюу салст бүрхүүлийн булчинт давхаргын орчимд эозинофил эсүүд нэлээд хэмжээтэй нэвчирсэн, салс ялгаруулагч эсүүд PAS-аар эерэг будагдсан байна. Аммиакаар ходоодны архаг үрэвсэл үүсгэн амьтдын цусан дахь гастрины хэмжээг тодорхойлоход 6 долоо хоногийн дараа хяналтын бүлэг (
25.34±
6.45 ng/l)-ийн амьтдын цусан дахь гастрины хэмжээ эрүүл бүлэг (
3.53±
0.64) ng/l -тэй харьцуулахад 3 дахин өссөн (p˂
0.01). Туршилтын бүлэг Анар-5 найрлагын бүлгийн амьтдын цусан дахь гастрин (
3.585±
0.14 ng/l)-ы хэмжээ эрүүл бүлэгтэй ойролцоо үзүүлэлттэй бөгөөд хяналтын бүлгийн амьтдын цусан дахь гастрины хэмжээтэй харьцуулахад
85.8% бууруулсан нь статистик ач холбогдолтой байна (p˂
0.01). Туршилтын амьтдын цусан дахь ПГЕ2-ийн хэмжээг тодорхойлоход хяналтын бүлгийн амьтдын цусан дахь ПГЕ2-ийн хэмжээ 2 болон 6 дахь долоо хоногуудад эрүүл хархны цусан дахь ПГЕ2-ийн хэмжээнээс
3.6 дахин өссөн үзүүлэлттэй байгаа нь ходоодны архаг үрэвслийн эмгэг загвар үүссэнийг харуулж байна. Туршилтын 6 дахь долоо хоногт туршилтын бүлгүүдийн амьтдын цусан дахь ПГЕ2-ийн хэмжээг хяналтын бүлэг (аммиакийн уусмалаар эмгэг загвар үүсгэн эмчлээгүй бүлэг
9.804±
2.626 ng/dl)-тэй харьцуулахад Анар-5 100 мг/кг тунгаар эмчилсэн (
4.204±1.649 ng/dl)
57.1% буурсан үзүүлэлттэй байна (p<
0.01). Анар-5 найрлагын ходоод хамгаалах нөлөөг COX-2/PGE2–ийг үзэж тодорхойлоход хяналтын бүлгийн ходоодны эдийн шинжилгээнд COX-2-ийн илрүүлэлт дунд эерэг (++) илэрсэн бөгөөд Анар-5 найрлагын бүлгийн хархны ходоодны салст бүрхүүлд COX-2-ийн илрүүлэлт сул эерэг (+) байна. Хяналтын хархны ходоодны салст бүрхүүлийн хучуур эсийн нөхөн төлжил Ki67 маркерт
19.75%-д эерэг будагдсан. Анар-5 найрлага нь Ki67маркерт
6.58%-д эерэг будагдсан байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 301
Сүүлийн сард 6
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :