Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэж, туршсан үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 3966
Хамгаалсан он : 2018
Түлхүүр үг : сэтгэлгээ, сэтгэхүй, бүтээлч сэтгэлгээ

Аннотаци

Сэтгэл судлаач Л.С.Выготскийн суралцагчид мэдлэг бүтээхдээ суралцагчдын танил асуудлаас ойрын бүсээс эхлэн сонирхол хэрэгцээ үүсгэн, мэдээллийг шууд дамжуулах бус бага зэрэг бэрхшээл үүсгэн түүнийг шийдэхэд нь найз нөхөд, багш нар нь туслах явдал байдаг гэсэн санааг дэвшүүлсэн нь сургалтын сэргээн санах болон утгыг ойлгох үе шатанд онцгой ач холбогдолтой юм гэжээ.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 14-17 насны суралцагчид суралцаж байгаа бөгөөд эдгээр насны хүүхдүүд бүгд химийн хичээлийг сонирхон судалж байгаа. Иймээс тухайн насны хүүхдийн танин мэдэх онцлогийг сайтар судлан тооцож, сургалтаа төлөвлөх, зохион байгуулах, агуулгаа сонгох, улмаар арга зүй боловсруулж хэрэгжүүлсэн.
XXI зуунд европын соёл боловсролын нөлөөгөөр танхимын сургалтын олон дэвшилтэт арга технологийг манай орны ерөнхий ба мэргэжлийн боловсролын сургууль, багш нар шууд болон баяжуулан хэрэглэж ирсэн. Тухайлбал хөгжүүлэх ба хамтран суралцах, олон түвшинт сургалтын технологи, суралцагчийн бүтээлийн сан, мэдээллийн ба интерактив технологи, мэдлэг бүтээлгэх арга, чадамжид суурилсан технологи зэрэг сургалтын аргуудыг өөрийн орны нөхцөлд тохируулан хэрэглэж ирсэн. Монгол улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд нэг үе мэдлэг, чадвар, төлөвшил хэмээн дэс дараалалтай сургалтын процес явагддаг байсан бол өнөөдөр аливаа зүйлийг сурах, бүтээх гэсэн чин эрмэлзэл, хандлагатай байх нь суралцагчдад чухал болоод байна. Үүнтэй уялдан шинэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд сургалтын агуулга, багш, сурагчийн хандлага, сурах, сургах арга, үнэлгээ зэрэг сургалтын технологийн бүх элемент өөрчлөгдөхөөс өөр аргагүй болоод байна. Орчин үед сургахын тухай биш, суралцахуйн тухай ярих нь илүү оновчтой гэж үзэж байна. Иймээс Монгол улсын мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдыг суралцах үйл ажиллагааг дээшлүүлэхийн тулд сургалтандаа сургалтын идэвхтэй аргуудыг хэрэглэх нь зүйн хэрэг юм.
Орчин цагийн эрчимтэй өөрчлөлтийн явцад боловсролын байгууллагыг уламжлалт аргаас өөрөөр удирдах хэрэгцээ шаардлага нэмэгдсээр байна. Үүнийг манай боловсролын салбарын удирдлага улам бүр мэдрэх болов. Дээрээс чиглэсэн шууд удирдлагын хуучин бүтэц глобаль баримжаа бүхий дасан зохицох шинэ загварт байраа тавьж өгсөөр байна. Сургуулийг багш хүн удирдахаас биш бизнесийн юм уу төрийн захиргааны менежер тэргүүлэхгүй гэдэг амьдралаас тодорхой. Тэгвэл сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангахын тулд багш нараа менежментийн ухаанд сурах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, багш менежерүүдтэй болно гэсэн үг.
Багшийн менежментийн гол зорилго нь сургалтын үйл явцыг боловсронгуй болгох, чанарыг дээшлүүлэх, зорилгодоо хүрэхэд оршино. Багшийн ажил шинжлэх ухаанд үндэслэхийн хамт урлаг, уран сайхны сэтгэхүйд ихээхэн хамжээгээр тулгуурладаг учраас түүнд бүтээлч эрэгцүүлэл, бүтээлч сэтгэлгээ нэн чухал юм. Хэрэв манай багш нар бүтээлч эрэгцүүллийг үйл ажиллагаандаа амжилттай хэрэгжүүлж сэтгэхүй, арга барилдаа өөрчлөлт гаргаж чадвал тэдэнд онолын мэдлэг тэр бүр дутахгүй бөгөөд боловсролын шинэчлэл бодитоор хэрэгжих үндэс суурь бүрдэж хэрэглэгчийн хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ гэдэг утга агуулгыг жинхэнэ утгаараа илэрхийлэх болно.
Шинэ нөхцөл байдалтай уялдан боловсролыг менежментийн ухаанд үндэслэн удирдах замаар боловсролын үйлчилгээний чанар, үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ нэгэнт бий тул судлаач Доулийн багшлахуйн тухай имплисит онолыг авч үзье. Доулийн “Танхимын менежмент”-ийн талаарх үзэл нь багш сургалтыг явуулахдаа төлөвлөлт, зохион байгуулалтыг зөв хувиарлан суралцагчдын сэтгэл зүй, бодит нөхцөл байдал, тэдний хэрэгцээ, хандлага, харилцаанд тулгуурлан хичээлийг ур чадвартай заах арга барилаа хөгжүүлэх тухай юм (Doyle. W, 1979). Анги танхимын менежментийн талаархи судалгаа нь боловсролын сэтгэлзүйгээс үүдэлтэй, багшийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэгдсэн юм. Арга барил нь багш нарын хичээлийн үйл ажиллагаа, зан үйлийг төлөвлөх, зохион байгуулах үндэс суурь болдог.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 442
Сүүлийн сард 23
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :