Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Ажлын байран дахь сургалтын аргуудыг судалсан үр дүн



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 3969
Хамгаалсан он : 2019
Түлхүүр үг : хүний нөөц, боловсрол, хүний хөгжил, насан туршийн суралцахуй

Аннотаци

Судалгааны хүрээнд ажлын байран дахь сургалтын үр ашигтай аргуудыг зөвхөн сургалтын, насанд хүрэгчдийн, мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн онол үзэл баримтлалын хүрээнд авч үзээд зогсохгүй хувь хүний тасралтгүй хөгжлийн, байгууллагын нийгэм соёлын орчин, боловсролын хөрөнгө оруулалтын үр ашгийн үзэл баримтлалуудад суурилан авч үзсэн.
Судалгааны өгөгдлийг 100 байгууллагын 1780 ажилтнаас 1/сургалтын чиглэлүүд, 2/сургалтын аргуудын хэрэглээ, хүчин зүйл, 3/байгууллагын соёл, 4/хамт олны харилцаа, 5/сургалтын өөрийн үнэлгээ (сургалтын бодлогын болон хөтөлбөрийн), 6/байгууллагын өөрийн үнэлгээ, 7/сургалтын үр ашиг зэргээр ангилан цуглуулсан 339 удирдах ажилтнаас ярилцлагын аргаар судалгаа авч, үр дүнгээ баталгаажуулан ашигласан.
Судалгааны ажил нь 1-рт, Ажлын байран дахь сургалтын онол арга зүйн асуудлуудыг нэгтгэснээрээ онолын ач холбогдолтой, 2-рт, Манай улсын өнөөгийн хүний нөөцийн сургалт, хөгжлийн орчин, нөхцөл байдлыг бодитой илэрхийлсэн ба ажилтны сургалт, хөгжлийн бодлогын эрх зүйн хүрээ хэт ерөнхий, дэмжих үйл ажиллагааны хүрээ явцуу, арга хэлбэр цөөн, төсөв санхүү хүрэлцээгүй байгааг судалгаагаар нотолсон, 3-рт, Хүний нөөцийн сургалтын бодлого, хөтөлбөртэй, хөрөнгө төсөвлөдөг байгууллагад үр дүн өндөр байгаа, ажлын байран дахь сургалтын аргын сонголт нь байгууллагын соёл, хамт олны харилцаанаас хамаарч өөр өөр байгааг нотолсон, 4-рт, Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ, сургалтын орчинд өөрийн үнэлгээг хийж үр дүнг нарийвчлан судалсан, 5-рт, Ажлын байран дахь сургалтыг байгууллагын стратегийн болон санхүүгийн бодлогын хүрээнд авч үзэн төлөвлөж, төсөвлөх нь байгууллагад үр өгөөжтэй болоод үр ашигтай болохыг судалж тогтоосон.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 294
Сүүлийн сард 9
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :