Бүлээрээ бөөгнөрөх зан төрхийн нөлөө зөвхөн энергийн солилцоо, дулаан зохицуулагаар хязгаарлагдахгүй. Энэ зан төрх түүнчлэн биеийн температурын өөрчлөлт, гэдэсний бичил биетэний олон янз байдал, шинээр үүсэж буй мэдрэлийн эсийн амьдрах чадвар, үйл ажиллагааг дэмжих илүү өргөн хүрээнд нөлөөтэй байна. Энэ судалгаа нь бодгалийн амьдрах чадварыг энергийн бага зардлаар барьж байхад бөөгнөрөх зан төрх экологийн төдийгүй эзэн организмын зан төрх, гэдэсний бичил биетний хам-эволюцийн хөгжлийн замаар хүрээлэн буй орчинд дасан зохицох ач холбогдолтойг онцолж байна. Мөн шинээр үүссэн мэдрэлийн эсүүд өвлийн хатуу ширүүн нөхцөлд жижиг мэрэгчдийн популяци мэнд үлдэх нийгэмч зан төрхийг дэмжин хувь нэмрээ оруулдаг байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0