Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Сүү бэлтгэн нийлүүлэлтийг зохион байгуулах гэрээт фермийн аргын үр нөлөөний шинжилгээ



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.2 Эдийн засаг, Бизнес
Улсын дугаар : 4105
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Агри бизнес, сүү бэлтгэн нийлүүлэлт, хэлцлийн зардлын экономикс, гэрээт фермийн арга

Аннотаци

Монгол улсын сүү боловсруулах салбарт 2014 оноос технологийн шинэчлэл, боловсруулах хүчин чадал эрс нэмэгдэж, цөөн тооны томоохон үйлдвэрт зах зээлийн төвлөрлөл явагдан, шинэ хандлага (new development) гарчээ. Улмаар салбарын үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хурдтай өсч, түүнтэй хамт түүхий эдийн тогтвортой ханган нийлүүлэлтийн хэрэгцээ үлэмж нэмэгдсэн байна. Гэтэл түүнийг сүү бэлтгэн нийлүүлэгч өрх, фермүүд бүрэн хангаж чадахгүй, спот зах зээл нийлүүлэлтийн гинжин хэлхээний дагуу босоо зохицуулалтын асуудал дагуулжээ. Уг асуудлыг шийдэхийн төлөө сүү боловсруулах үйлдвэрүүд эхнээсээ сүү бэлтгэлийг зохион байгуулах арга замаа өөрчилж, гэрээт фермийн аргыг санаачлан хэрэгжүүлж байна. Энэхүү диссертацын ажлаар бэлтгэн нийлүүлэгч өрхийн гэрээт фермийн аргын сонголт болон түүний ахиу нөлөөг тоон болон чанарын судалгаагаар тодорхойлов. Улмаар энгийн регрессийн загвар болон Хэкманы сонголт-засварлалтын загварын үнэлгээгээр гэрээт фермийн аргын сонголт бэлтгэн нийлүүлэгч өрхийн орлогод эерэг нөлөөлсөн үр дүнд хүрлээ. Гэхдээ энгийн регрессийн загварын үнэлгээ эл нөлөөг дутуу тооцож, ажиглагдахгүй (unobservable) хувьсагчийн нөлөө байв. Харин боловсруулах үйлдвэр гэрээт фермийн аргаас жижиг фермүүдийг тусгаарлах төдийгүй цөөн том фермүүдтэй гэрээ байгуулдаг гэсэн шүүмж дэмжигдсэнгүй. Мөн сүүний түргэн муудах онцлог шинжтэй холбоотой гэрээт фермийн аргыг харьцангуй эрчимжсэн талдаа сүүний фермийн аж ахуйтай бэлтгэн нийлүүлэгч өрх барьцаалагдах эрсдэл, түүнтэй холбоотой хэлцлийн зардлаа бууруулахын төлөө сонгодог гэсэн хэлцлийн зардлын экономиксийн таамаглалыг судалгааны үр дүн дэмжлээ. Цаашлаад чанарын судалгаа тоон судалгааны үр дүнгээ дэмжлээ. Боловсруулах үйлдвэрийн зүгээс гэрээт фермийн аргын хүрээнд хариу нийлүүлэх бараа үйлчилгээнд үнийн баталгаа, зах зээлийн баталгаа гаргаж өгөх нь сүү хөргөлтийн танк, хөдөлгөөнгүй суурилуулах цахилгаан саалтуур зэрэг сүүний фермийн аж ахуйн зориулалттай хөрөнгө оруулалт хийх хөшүүргийг бэлтгэн нийлүүлэгчдэд илүү өгдөг байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 358
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :