Сүүлийн арван жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр тодорхой ахиц дэвшил гарч, эрхийг нь бодитоор хангах уриалга олон улсад төдийгүй Монгол Улсад ч хүчээ авч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж авах, сурч боловсрох, хөдөлмөрлөх, нийгмийн халамж, хамгааллыг хүртэх эрхийг хангаж нийгмийн үйлчилгээнд хамрагдах, орчин нөхцөлийг бүрдүүлснээр цаашдын амьдралын чанарыг сайжруулах боломжтой. Хөгжингүй орнуудад амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээ нь хэдийнээ хэвшсэн байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай НҮБ-ын конвенцид “хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биеийн, нийгмийн, эдийн засгийн, соёлын орчинд, эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалал, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээг хүртсэнээр хүний бүхий л эрх, үндсэн эрх чөлөөг бүрэн дүүрэн эдлэхэд чухал болохыг хүлээн зөвшөөрч”1 хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй, олон нийтийн барилга, нийтийн тээвэр, мэдээлэл харилцааны хэрэгслүүдийн хүртээмжгүй байдал нь тэдний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, амьдралын чанарыг сайжруулахад сөрөг нөлөөтэй нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Дэлхийн банкны тооцоолсноор нэг тэрбум гаруй хүн хөгжлийн бэрхшээлтэй амьдарч байна.2 Үүнээс 284 сая хүн харааны бэрхшээлтэй, 360 сая нь сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй иргэд байгаагаас 10% нь хөгжиж буй оронд амьдарч байна.3 Хөгжиж буй орнуудад хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд шаардлагатай нийгмийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй, тэдэнд хүрээлэн буй орчны барилга байгууламж, нийтийн тээвэр, зам талбай, мэдээлэл харилцаа холбоо нь саад бэрхшээлтэй хүртээмжгүй байгаа нь сөргөөр нөлөөлж байна. Дэлхийн Банк, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан Хөгжлийн бэрхшээлийн тайланд Малайз, Намиби, Замбиа, Зимбабве зэрэг орнуудын хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн 50%-д нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж, хамгаалал, туслах хэрэгсэл, боловсролд хамрагдах, мэргэжлийн сургалт зөвлөгөө хэрэгтэй гэсэн байна.2 Харин хөгжиж буй орнуудын хувьд хүрээлэн буй орчны хүртээмжийг сайжруулж, хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн бэрхшээлийн онцлогт тохируулсан үйлчилгээг үзүүлснээр тэдний нийгмийн үйлчилгээнд хамрагдалт нь 80-95%-тай байна.2
2018 оны Үндэсний статистикийн хорооны судалгаагаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй
105.730 иргэн байгаа ба энэ нь нийт хүн амын
3.2 %-ийг эзэлж байна.4 Монгол Улсад 15-59 насны ажиллах хүчний тоонд хөгжлийн бэрхшээлтэй иргэд 28%, 6-18 насны хүн амын дунд 43% нь бичиг үсэгт тайлагдаагүй байна.5 Хараа, сонсгол, оюуны бэрхшээлтэй иргэдийн хувьд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээг энгийн иргэдийн адил хүртэх эрхтэй ч, барилга байгууламж, нийтийн зам тээврийн хүртээмжгүй байдлын улмаас тэд нийгмийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чаддаггүй. Мөн нийгмийн харилцаанд тэгш оролцох боломж нөхцөлийг бүрдүүлсэн хууль эрх зүйн зохицуулалт ч хангалтгүй байна.5
Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээнд хамрагдалт болон орчны хүртээмжийн чиглэлээр цогц байдлаар судалсан судалгааны ажил бараг байхгүй байна.
Иймд Монгол улсад хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн нийгмийн үйлчилгээ болон орчны хүртээмжийг нарийвчлан судалж, бодлогын баримт бичгүүдэд тэдний хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх, зөвлөмж боловсруулах улмаар хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.
Судалгааны ажлын зорилго
Судалгааны ажлын гол зорилго хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй нийгмийн үйлчилгээ ба орчны хүртээмжийг судлахад орш
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгааг шууд ажиглалт, өрхөд суурилсан агшны судалгаа, баримтын судалгааны аргаар хийв. Шууд ажиглалтын аргаар олон нийтийн үйлчилгээний 100 байгууллагын барилгын орчинд үнэлгээ, нийтийн тээврийн үйлчилгээний талаар харааны бэрхшээлтэй 50 иргэн, сонсголын бэрхшээлтэй 50 иргэн нийт 100 хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс асуумж судалгаа, мэдээллийн хэрэгслийн хүртээмжийг 100 байгууллагын цахим хуудас руу, олон нийтийн 31 телевиз, интернэт телевиз Юнивишн, Скаймедиа руу хандалт хийж судалсан.
Өрхөд суурилсан агшны судалгаагаар хараа, сонсголын бэрхшээлтэй 148 иргэдээс нийгмийн үйлчилгээнд хамрагдаж буй талаар асуумж судалгаа авсан.
Баримтын судалгаанд Монгол Улсын 33 хууль, эрх зүйн 27 бичиг баримт, олон улсын гэрээ конвенц 9, нийт 69 эрх зүйн актуудад хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдийн талаарх хууль эрх зүйн тусгайлан зохицуулалтуудыг тусгасан байдал,түүний хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үр дагаврын үнэлгээг 2016 оны Засгийн газрын 59 дүгээр тогтоолын дагуу судалж үзсэн.
Дээрх судалгаануудыг хийхдээ дохионы хэлмэрч орчуулагч, туслах хөтчийн үйлчилгээг ашигласан.
Үр дүн:
Харааны бэрхшээлтэй иргэний хувьд олон нийтийн байгууллагуудын барилгын орчин
48.8%, сул хараатай иргэдэд
36.8%-тай дунд зэргийн хүртээмжтэй, сохор хүнд
16.5%-тай муу хүртээмжгүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ сул хараатай иргэдэд (
3.43 зөрүү) хангалтгүй, сохор хүнд (
2.87 зөрүү) дунд зэрэг хангалттай байна. Мэдээллийн хэрэгслийн хүртээмж сул хараатай хүнд байгууллагын цахим хуудас 25%, сохор хүнд 32%-тай хүртээмжгүй байна. Нийт байгууллагын хувьд цахим үйлчилгээний хүртээмж дунджаар
34.8%-тай дунд зэргийн хүртээмжтэй үнэлэгдсэн. Юнивижн, Скаймедиа интернэт телевизийн (IPTV) үйлчилгээ харааны бэрхшээлтэй иргэдэд хэрэглэхэд хүртээмжгүй байсан. Сонсголын бэрхшээлтэй иргэний хувьд олон нийтийн байгууллагуудын барилгын орчин
31.7%, дунд хэлбэрийн сонсгол бууралттай иргэдэд
48.5%-тай дунд зэргийн хүртээмжтэй, хүнд хэлбэрийн сонсгол бууралттай иргэдэд 21%-тай хүртээмжгүй байна. Нийтийн тээврийн үйлчилгээ сонсгол бууралттай иргэдэд (
3.51 зөрүү) хангалтгүй байна. Мэдээллийн хэрэгслийн хүртээмж сонсголын бэрхшээлтэй иргэнд 5%-тай муу хүртээмжгүй байна.
Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдалт харааны бэрхшээлтэй иргэдэд 64%, сонсголын бэрхшээлтэй иргэдэд 36%, боловсролын үйлчилгээнд харааны бэрхшээлтэй иргэд 36%, сонсголын бэрхшээлтэй иргэдэд 18%, нийгмийн халамж, хамгааллын үйлчилгээнд харааны бэрхшээлтэй иргэд 33%, сонсголын бэрхшээлтэй иргэд 31%, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд харааны бэрхшээлтэй иргэд 19%, сонсголын бэрхшээлтэй иргэд 24%-тай тус тус хамрагдаж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг зохицуулж байгаа 69 хууль, тогтоомжоос тусгай зохицуулалттай 3 хуулийн 5 зүйл, 10 заалтын хэрэгжилтийг судалж үзэхэд хэрэгжилт 50% байна. Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэд нийгмийн үйлчилгээнд хамрагдахад эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, хамгаалал, зам тээвэр, барилга, мэдээлэл харилцаа холбооны зэрэг салбаруудын эрх зүйн баримт бичгүүдэд тусгай зохицуулалт хангалтгүй, хоорондын уялдаа холбоо сул, хууль эрх зүйн тусгай зохицуулалтууд дутмаг байна.
Дүгнэлт:
Хараа, сонсголын бэрхшээлтэй иргэдэд олон нийтийн барилгын орчин (
37.7%), нийтийн тээврийн үйлчилгээ (
2.90 зөрүү), мэдээллийн хэрэгслийн хүртээмж (
34.8%) дунд зэргийн хүртээмжтэй байв. Мөн тэдний нийгмийн үйлчилгээнд хамрагдалт боловсролд 27%, хөдөлмөр эрхлэлтэд
21.5%, нийгмийн халамжид 32%-тай бүгд 50%-иас доогуур хангалтгүй хамрагдаж байна. Нийгмийн үйлчилгээ ба орчны хүртээмжийн талаарх хууль эрх зүйн тусгайлсан зохицуулалтууд дутмаг байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0