Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хүмүүсийн тархины тархмал глиом хавдрын молекул эмгэг бүтцийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.1 Анагаах ухааны суурь судалгаа
Улсын дугаар : 4110
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Тархины глиом, тархмал глиом, ТМТ-ны хавдрын ДЭМБ-ын ангилал, IDH1 мутаци, коделеци

Аннотаци

1.Монгол хүмүүст тохиолдож буй тархины тархмал глиомыг үхжил, митоз, эсжилт, эндотелийн эс үржил зэрэг эд судлалын үндсэн үзүүлэлтээр судлахад олигодендроцитийн гаралтай нь (
32.3%), астроцитийн гаралтай (
67.7%) оношлогдов.

2.Дарханхистохимийн EGFR, GFAP, Vimentin маркерийн илэрхийлэл нь тухайн хавдар мэдрэлийн эдийн гарвалыг тодорхойлж байсан бол P53, PTEN, WT1, Ki67 маркерийн илэрхийлэл тархины тархмал глиом хавдрын хортойшлын зэрэглэл нэмэгдэх тутам хүчтэй (p<
0.001) ихсэж байна

3.Бидний судалгаанд IDH1 мутацитай глиом 70 (
56.5%), IDH1 мутаци, 1p;19q коделецитэй олигодендроглиом 13 (
10.5%), глиобластомын бүх тохиолдол IDH1 мутацигүй оношлогдов. Манай орны нөхцөлд тархмал глиомын хоруу чанарыг эд судлалын суурь будгийн аргаар тодорхойлсон бөгөөд IDH1 мутаци, 1p;19q-коделецийг оношлож ДЭМБ-ын ТМТ-ны хавдрын 2016 оны шинэчилсэн ангиллаар судлахад оношийн зөрөөтэй байдал илрэв.

4.ДЭМБ-ын ТМТ-ны хавдрын 2016 оны шинэчилсэн ангиллаар судлахад тархины тархмал глиомтой өвчтөний дундаж амьдарсан хугацаа 8 сар, оношлогдсоноос хойшх 5 жил амьдрах тавилан III, IV зэрэглэлт глиомд 34%, II зэрэглэлт глиомд 64% байв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 2

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 322
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :