Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Баян-Өлгий аймгийн байгалийн чацарганы (Hippophae rhamnoides L.ssp. mongolica Rousi.) тархалт, нөөц, нутгийн хэлбэрүүдийг судалсан дүн



Салбар : Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан , 4.1 Хөдөө аж ахуйн, ой, загас агнуур
Улсын дугаар : 4112
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Баруун бүс өндөр цэг, өндөр мод, тослог байгалийн чацаргана

Аннотаци

Баян-Өлгий аймгийн хэмжээнд чацаргана оролцсон шугуй 3528 га, үүнээс цэвэр чацарганы талбай
857.5 га;Сумдаар авч үзвэл: Алтанцөгц (Хавцал, Ховд гол)
271.3 га; Баяннуур (Ховд гол)
153.6 га; Бугат (Ховд гол)
109.8 га;Ногоонуурт (Ховд, Нарийн гол)
225.5 га; Сагсай (Ховд гол)
5.7 га; Улаанхуст (Ховд гол) 17 га; Булган сум (Булган,Сөнхөл голд) 64 га; Цэнгэлд (Цагаан голд)
10.6 га-д тус тус тархана.
Баян-Өлгий аймгийн газар зүйн зураг ба судалгаанд хамрагдсан 8 сумын газар зүйн зургуудад шугуйн байршлыг GPS -ээр тэмдэглэж, нийт 84 цэг тэмдэглэж дүрслэн буулгав .
Монгол орны байгалийн чацарганы тархалтад Баян-Өлгий аймгийн чацаргана нэмэгдсэнээс нийт талбай
14367.7 га болж, чацарганы газар зүйн зурагт өөрчлөлт орсон болно. Баян-Өлгий аймгийн байгалийн чацарганы тархалт, нөөц, морфобиологийн онцлогийг 8 сум, 6 голын хөндийд бид судалж, үүний үр дүнд чацарганыг цаашид зохистой ашиглах, тордож сайжруулах, хамгаалах, экологи-байгаль хамгаалалыг хөгжүүлэхэд орчин үеийн мэдээлэл,
шинжлэх ухааны үндэстэй зөвлөмжийг боловсруулав.

2. Баян-Өлгий аймгийн байгалийн чацарганы талбайн нөөц улсын нийт зэрлэг чацарганы 6% буюу Увс, Завхан, Сэлэнгэ, Ховд аймгуудын дараа орж байна.
Байгалийн чацаргана хамгийн ихтэй нь Ховд голд
634.1 га, хамгийн бага нь Цагаан голд (
10.6 га) тохиолдоно.
Онцлог нь бид байгалийн чацарганыг 4 сумаас шинээр (
97.3 га) нээсэн ба д.т.д 1986 м Цагаан голд, Монгол улсын хамгийн өндөр цэгт байгалийн чацаргана ургадагыг тодорхойлов. Чацарганы доод нам дор нь Баяннуур суманд 1314 м байна.
Баян-Өлгий аймагт 1974 оноос хойш байгалийн чацаргана
49.8 га талбай хасагдсан байна.
Эр, эм бутны харьцаа Булган суманд эм бут олон, Ногооннуурт цөөн гэх мэтээр ялгаатай байсан боловч
62.7%:
37.7% дунджаар 6 голын хэмжээнд оногдов.
Бутны насны байдал нь аймгийн хэмжээний нийт бутны 1-5 настай нь
15.8%, 5-10 настай нь
69.4%, 10 насаас дээш
14.6% байгаагаас үзэхэд залуу бут зонхилж буй онцлогтой юм.

3. Судалгаанд хамрагдсан 6 голын чацарганаас 29 шинжээр морфологи, аж ахуй-биологийн бичиглэлтийг хийхэд нутгийн 18 хэлбэр илэрснээс, Ховд голд 9, Хавцал голд 1, Цагаан голд 3, Булган голд 2, Сөнхөл голд 1, Нарийн голд 2 хэлбэр тус тус тодорхойлов. Эдгээр 18 хэлбэрээс селекцийн эх материал, хамгаалж ашиглахад ирээдүйтэй 6 хэлбэр Дэвлийн бага арал (Тилеухабылын өвөлжөө), Ыдырышын тор, Хуандыхбайн өвөлжөө, Цагаан гол, Бухатайн
арал (13-ын гүүр), Дарь хишиг нар илэрсэн болно.

4. Баян-Өлгий аймгийн байгаль, цаг уурын нөхцөлд байгалийн чацарганы нахиа задралт V/15-аас, цэцэглэлт V/24-нээс, жимс үүсэлт VI/10-наас, жимс боловсруулалт VII/16-наас, навч уналт IX/05-IX/24 хүртэл явагдаж байна.
Жимс ид боловсрох үед чацарганы ялаа (Rhaqoletus (Batava) obscuriosa) нисэж 8-р сарын эхээр жимсний 40-50%-ийг гэмтэх, мөн 8-р сарын эхээр жимсний эндомикоз өвчлөл гарч 20% гэмтээх тохиолдол ажиглагдав.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 355
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :