Эртний Түрэгийн язгууртны тахилын онгоны судалгаа 130 жилийн түүхтэй юм. Монголын мэргэжилтнүүд жараад жилийн өмнөөс олон дурсгалыг илрүүлж энэ талаарх эрдэм шинжилгээний өдий төдий бүтээл нийтлүүлсэн байна. Ялангуяа монгол мэргэжилтнүүд Эртний Түрэгийн язгууртны тахилын онгоноос олдсон руни бичгийн цөөнгүй бичээсийг тайлан уншсан нь дэлхийн түрэг судлалд оруулсан томоохон хувь болж буй нь эргэлзээгүй юм. Сүүлийн хорин жилийн хугацаан дахь археологийн судалгааны огцом өрнөлийн үр дүнд Монголын нутагт Эртний Түрэгийн (VI-VIII зуун) үеийн олон дурсгалыг шинээр малтаад байна. Монголын нутгаас язгууртны тахилын онгонууд шинээр нэмэн олдсоноос гадна өмнө илэрсэн дурсгалуудаас ч шинэ баримт илэрсээр байна. Энэ төрлийн дурсгалуудаас, Түрүү дундад зууны үеийн Монголын нутагт байсан ард түмнүүдийн соёл, нийгэм, урлаг, шүтлэг, улстөр, гадаад харилцааг тодруулахад хэрэг болох үлэмж их баримт олджээ. Тэр мэт шинээр илэрсэн дурсгалуудын тухай мэдээллийг цэгцлэх, системчлэх шаардлага гарч буй юм.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0