Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Хил хамгаалах байгууллагын цэргийн албаны аюулгүй байдлыг хангах арга зам



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.6 Улс төр судлал
Улсын дугаар : 4108
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг :

Аннотаци

Хил хамгаалах байгууллагын цэргийн албаны аюулгүй байдлыг хангах арга зам” сэдвээр хийсэн судалгааны ажлын үр дүнг дараах байдлаар нэгтгэн дүгнэж байна. Үүнд:
1) “Хил хамгаалах байгууллагын цэргийн албаны аюулгүй байдал”-ын талаарх ойлголтод онолын болон хэл зүй, цэргийн нэр томьѐо, эрх зүйн талаас нь шинжилгээ хийснээр нэр томьѐо, нэршлийн зөв гаргалгаа бий болж, цаашид нэгдсэн ойлголтоор судалгаа шинжилгээний ажил явуулах эерэг хандлага бүрдэн, ХХБ-ын бүх алба хаагчид ХХБЦААБ-ыг хангах арга хэмжээ нь алба хаагч бүрийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдэнэ гэсэн нэгдсэн ойлголттой болж, энэ талаарх байгууллагын соѐл тогтоно;
2) ХХБЦААБ-ыг хангаж буй өнөөгийн байдлын судалгаа, холбогдох эрх зүйн зохицуулалтын актад шинжилгээ хийж, “ХХБЦААБ-ыг хангах заавар”-ын агуулгыг боловсруулснаар ХХБЦААБ-ыг хангах эрх зүйн орчин бүрдэх үндэс бий болно;
3) Хил хамгаалах байгууллагын цэргийн албаны аюулгүй байдалд хийх эрсдэлийн үнэлгээний боломжийг судлан, ажлын байрны эрсдэлийн үнэлгээний “таван алхамт хандлага-жижиг дунд үйлдвэр” загварыг сонгон, санал болгосноор ХХБЦААБ-д хийх эрсдэлийн үнэлгээг хилийн манаа, харуул, салбарт хийх боломж бүрдэнэ;
4) “Хил хамгаалах байгууллагын цэргийн албаны аюулгүй байдал” хичээлийн хөтөлбөр, төлөвлөгөөг Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнтэй явуулах ХХБЦААБ-ын сургалт, Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулийн сонсогчидтой явуулах ХХБЦААБ-ын сургалт гэсэн хоѐр хэлбэрээр боловсруулснаар ХХБЦААБ-ын асуудлаар сургалт зохион байгуулах нөхцөл бүрэлдэж, бие бүрэлдэхүүн нэгдсэн ойлголтод хүрч, онол практикийн нэгдэл хангагдана;
5) ХХБЦААБ-ын нэр томьѐо, арга зүйн үндэс, хангах тогтолцоо, удирдлага, зохион байгуулалт, хяналт шалгалтыг боловсронгуй болгох, практик байгууллагад нэвтрүүлж болохуйц зарим аргачлал боловсруулсан зэрэг болно.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 165
Сүүлийн сард 4
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :