Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

“Монгол улсын боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй төслүүдийг хэрэгжүүлсэн нь (Дээд боловсролын салбарын жишээн дээр)



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.3 Боловсрол судлал
Улсын дугаар : 4100
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Зээл, тусламж, техник туслалцаа, менежмент, бодлого, стратеги

Аннотаци

Өнөөгийн мэдлэгийн эрин зуунд шинэ мэдлэг бүтээх, хурд ихтэй өөрчлөгдөж буй нийгмийн эрэлт хэрэгцээг хангах дэлхий дахины дээд боловсролын хөгжлийн чиг хандлагад Монгол улс дээд боловсролынхоо салбарыг улам бүр нийцүүлэх, олон улсын хөдөлмөрийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдөхүйц мэдлэг, ур чадвартай, хариуцлагатай "дэлхийн иргэн" бэлтгэхэд тус салбарын үүрэг, ач холбогдол чухал болж байна.
Монгол улс дэлхий дахины энэхүү чиг хандлагад нийцүүлэн дээд боловсролын салбарыг хөгжүүлэхдээ төрийн урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулахын зэрэгцээ гадаадын техник туслалцаа, буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээл авсаар ирсэн. Зээл авч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлснээр амжилт олсон хэдий ч алдаа дутагдал, үр ашиггүй байдал бий болж, ялангуяа төслийн хэрэгжилтийн үе шатанд менежментийн асуудлууд гарсан юм.
Иймд дээд боловсролын салбарт гадаадын төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд төслийн менежментийн онол, арга зүйг хөгжүүлэх нь чухал хэмээн үзэж “Монгол улсын боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй төслүүдийн хэрэгжилтийг судалсан нь” сэдэвт судалгааг дээд боловсролын салбарын хувьд хийлээ.
Судалгааны ажлын зорилго
Төслийн менежментийн онолд тулгуурлан АХБ-ны дэмжлэгтэйгээр Монгол улсын дээд боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслийн хэрэгжилтийг судлаж, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлэн, түүнийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын зорилт
Энэхүү судалгааны ажлын зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлсэн болно. Үүнд:
• Орчин үеийн боловсролын удирдлага, төслийн менежмент, олон улс судлал, удирдахуйн ухааны чиглэлээр онолын ном, бүтээл уншиж судлах, эрдэмтдийн дэвшүүлсэн үзэл, онолыг нэгтгэн дүгнэх;
• Азийн хөгжлийн банк, түүний зорилго, стратегийг судлах;
• Монгол улсын боловсролын салбарт АХБ-ны дэмжлэгээр хэрэгжүүлсэн төслийг тоймлон судлах;
• Дээд боловсролын салбарт хэрэгжүүлсэн төслүүдийг үечлэн судлах;
• Олон улсын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгарч буй бэрхшээл, асуудлуудыг илрүүлэн, түүнийг шийдвэрлэхэд чиглэсэн санал, зөвлөмж боловсруулахад оршино.
Судалгааны ажлын бүтэц
Судалгааны ажлын бүтээл нь удиртгал, үндсэн гурван бүлэг, дүгнэлт, ном зүйгээс бүрдэнэ.
Удирдтгал хэсэгт судалгааны ажлын үндэслэл, зорилго, зорилт, ашигласан материал, судалгааны ажлын шинэлэг тал, онол, практикийн ач холбогдол, арга зүй, судалгааны ажлыг хэлэлцүүлсэн байдал, дэвшүүлж буй таамаглал зэргийг тусгалаа.
Нэгдүгээр бүлэгт төсөл, түүний төрөл, ангиллын талаарх эрдэмтдийн дэвшүүлсэн онол, үзэл баримтлал, тайлбарыг нэгтгэн дүгнэлээ. Боловсролын салбарт хөрөнгө оруулагч Азийн хөгжлийн банкны бодлого, стратеги, үйл ажиллагааны чиглэл болон Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн чиг хандлагыг судалсан.
Хоёрдугаар бүлэгт Монгол улсын боловсролын салбарт болон дээд боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр 1992-2019 онд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрийн тоймыг хугацааны гурван үед хуваан судалж, үр дүнг нэгтгэлээ. Монгол улсын дээд боловсролын анхны бие даасан хөнгөлөлттэй зээлийн “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хэрэгжилтийг тус төслийн 2012-2019 оны тайланд үндэслэн судаллаа.
Гуравдугаар бүлэгт судалгааны ажлын үр дүнд Монгол улсын боловсролын салбарын төслийн хэрэгжилтийн үе шатанд тулгардаг асуудлыг илрүүллээ. Төсөл хэрэгжүүлэх нэгжийн эрх зүйн байдал, төслийн худалдан авах үйл ажиллагаа, зөвлөх үйлчилгээ, төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээ, төслийн менежмент, хүний нөөцийн чадавхитай холбоотой тулгамдсан асуудлыг боловсронгуй болгох арга замын талаар тусгасан болно.
Дүгнэлт хэсэгт Монгол улсын Засгийн газар, БСШУСЯ, Төсөл хэрэгжүүлэх нэгжийн түвшинд болон Азийн хөгжлийн банканд боловсролын салбарын төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийг боловсронгуй болгох санал, зөвлөмжийг багтаалаа.
Азийн хөгжлийн банкны зээл болон буцалтгүй тусламжийн төслүүд нь Монгол Улсын дээд боловсролын салбарт тулгарсан бэрхшээл, бодит хэрэгцээ, шаардлагыг урьдчилан харж, тус салбарын хөгжлийн бодлого, стратегийн төлөвлөлт, менежментийг боловсронгуй болгох, өөрчлөлт, шинэчлэлийг дэмжих, сургалтын хөтөлбөрийн чанар, нийцэмж, засаглал, удирдлага, санхүүжилтийн үр өгөөж болон тэгш, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.
Монгол улс дээд боловсролын салбарыг дэлхийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлэхдээ төрийн урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулахын зэрэгцээ гадаадын зээл, тусламжийг нэмэгдүүлэхийн төлөө бус тэдгээрийг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан дэмжих, сэрэмжлэн анхаарах, хориглох, цуцлах эсэхийг бодлогын түвшинд ялган тодорхойлж, хэрэгжүүлэх нь чухал байна.
Энэхүү судалгааны ажлын үр дүнд дээд боловсролын удирдлага, төслийн менежментийн онолын судалгааг гүнзгийрүүлж, боловсролын салбарт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэй төслийн хэрэгжилтэд тулгарч буй бэрхшээл, асуудлуудыг илрүүлэн, түүнийг шийдвэрлэх санал, зөвлөмж, гарын авлага боловсруулсан нь Монгол Улсын боловсролын салбарын төслийн менежментийг сайжруулах арга зүйн үндэслэл болно гэж үзэж байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 303
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :