Нарс модны газрын дээд хэсгийн биомасс 291 кг, үүнээс иш
75.6 % мөчир
16.8 %, шилмүүс
7.6 % -ийг тус тус эзэлж байна. Мод бүдүүрэх тутам газрын дээрх биомасст мөчрийн эзлэх хувь нэмэгдэж, шилмүүс, ишний эзлэх хувь багасна. Нарс модны газрын дээрх ба доорх нийт биомасс 439 кг, нүүрстөрөгчийн нөөц 224 кг, энэхүү нөөцийг хуримтлуулахын тулд нэг мод агаараас 822 кг нүүрс хүчлийн хийг шингээж авна. Монгол орны Эгэл нарс (Pinus sylvestris l.) модны шилмүүс, мөчир, иш, газрын дээрх нийт биомассыг тооцоолоход lnŶ=lna+b lnD+clnH тэгшитгэл хамгийн тохиромжтой. Монгол орны ойн тооллогод энэхүү тэгшитгэлийг ашиглах бүрэн боломжтой. Уул тал хосолсон, янз бүрийн ландшафт бүхий өргөн уудам нутагт тархан ургасан Монгол орны ойд ой-ургамалжлын муж, хошууны ойн хэвшинжийн өндрийн бүслүүрийн цогц бүрдлийн шинж чанар, өвөрмөц онцлогтой ойн нөөцөд тохирсон экосистемд суурилсан ойн тогтвортой менежментийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай. Өвөр Байгалийн ой-ургамалжлын мужид Монгол улсын ойн сангийн нийт талбайн
64.4%, Хангайн ой-ургамалжлын мужид
33.0%, Төв Азийн ой-ургамалжлын мужид
2.1%, Төв Азийн цөлөрхөг хээр, цөлийн ой-ургамалжлын мужид
0.1%, ойн мужийн гадна тармаг тархсан төгөл ой
0.4%-ийг тус тус эзэлж байна. Өвөр Байгалийн ой-ургамалжлын мужийн ойн өсөлт, хөгжилт нь ой-ургамалжлын бусад мужийн ойгоос илүү, модны төрөл зүйлээр баялаг, бүтээмжээр дээгүүр байгаа нь тухайн бүс нутагт ой мод тархан ургах, экологийн таатай нөхцөлтэйг харуулж байна. Ойн хамгийн их талбайтай хошууд нь Эг-Хантай (
17.5%), Зүүн Хэнтий (
13.5%), Баруун Хэнтий (
12.5%), Зүүн Хойд Хангай (14 %), Төв Хангайн (
13.5%) хошууд, дараа нь Дархад (
7.1%), Эрээний нуруу (
6.1%), Сэлэнгэ (
5.3 %), Зүүн Өмнөд Хангай (
4.1%) юм.Монгол орны ой-ургамалжлын шинэчилсэн мужлалын 4 муж, 15 хошууны ойн хэвшинжийн өндрийн бүслүүрийн цогц бүрдэл, ойн нөөц, таксацын үзүүлэлтийг ашигласнаар ойг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг илүү бодитой төлөвлөж, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэнэ.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 6
Ишлэгдсэн тоо : 0