Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн бие бялдрын өсөлт, хөгжлийн судалгаа



Салбар : Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан , 3.5 Бусад анагаах ухаан
Улсын дугаар : 4122
Хамгаалсан он : 2020
Түлхүүр үг : Өндөр, жин, БЖИ, өсөлтийн эрин зууны өөрчлөлт, нөлөөллийн хэмжээ, өсөлтийн нормограмм

Аннотаци

Хүүхдийн өсөлт хөгжилт нь удамшлаар тодорхойлогддог хэдий ч хоол тэжээл, нийгэм эдийн засаг, байгаль цаг уурын хүчин зүйлсээс хамаарч их, бага хэмжээгээр өөрчлөгддөг байна. Олон улс оронд хүүхэд өсвөр үеийнхний өсөлтийг хянах өөрийн орны стандарт хүснэгттэй байдаг бол Монгол орны хуьд ДЭМБ болон АНУ, ӨСХТ-өөс гаргасан хүүхдийн өсөлтийн лавлагааг ашиглаж байна.
Зорилго: Улаанбаатар хотын сургуулийн насны хүүхдийн бие бялдрын өсөлтийн төлөв байдал, сүүлийн 50 гаруй жилд гарч буй өөрчлөлтийг тодорхойлж, хүүхдийн өсөлтийг үнэлэх, хянах шинэ арга, зарчмыг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино.
Судалгааны материал, арга зүй: Судалгаанд 6-17 насны нийт 8046, эрэгтэй 4044, эмэгтэй 4002 сурагчид хамрагдсан. Хүүхдийн биеийн өсөлтийн хэмжилтэд өндөр ба жинг стандарт аргачлалын дагуу Physician Beam Scale багажийн тусламжтай хэмжсэн. Өсөлтийг үнэлэх центилийн хүснэгт, өсөлтийн муруйг зохиохдоо LMS аргачлалыг ашигласан. Он жилүүдийн хугацаанд өсөлт хэрхэн өөрчлөгдөж байгааг мета-анализийн аргаар нөлөөллийн хэмжээ (Кохен Д коэффициент)-гээр тооцоолсон.
Үр дүн: Өндрийн хувьд огцом өсөлт хөвгүүдэд 12-14, охидод 10-12 насанд, жингийн хувьд хамгийн их нэмэгдэл хөвгүүдэд 15-17, охидод 11-13 насанд явагдаж байна. Сурагчдын биеийн өндөртөө тохирсон жинтэй хүүхдийн эзлэх хувь
70.6%. Хүүхдийн өсөлтөд децелерацийн үзэгдэл өндрийн үзүүлэлтэд насны олон бүлэгт хүйс хамаарахгүй сүүлийн 20 жилд ажиглагдаж, 2010-2018 онд хэвийн өсөлттэй хүүхдийн тоо буурсан байна.
Дүгнэлт:
1. Нийслэлийн сургуулийн насны хүүхдийн бие бялдрын өсөлтөд нас, хүйсний ялгаатай байдал ажиглагдан, өсөлтийн зүй тогтол хадгалагдаж байна. Эрэгтэй хүүхдийн
69.5%, эмэгтэй хүүхдийн
71.7% нь биеийн өндөртөө тохирсон биеийн жинтэй байна.

2. Децелерацийн үзэгдэл 1990-ээд оны 10-12 насны эрэгтэй хүүхдийн өндөрт эхлэн ажиглагдаж, сүүлийн 20-иод жилд хүүхдийн нас, хүйсний олон бүлэгт эрчимжиж акцелерацийн үзэгдэл 2010-д оноос зогсож байна.

3. Судалгааны үр дүнд үндэслэн боловсруулсан 6-17 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийг үнэлэх өсөлтийн муруйг монгол хүүхдийн лавлагаа үзүүлэлтээр ашиглах боломжтой.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 777
Сүүлийн сард 28
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :