Энэхүү ажил нь 6 бүлэг 20 зүйлтэй, номзүй, хавсралтаас бүрдсэн. Энд Монгол дахь нүүдлийн нийгэмлэгийн дотор орон нутгийн нийгэм-соёлын онцлог ба өрнөдийн онолын хандлагын хослол тогтвортой хамтын нийгэмлэгт чиглэсэн аялал жуулчлалын гол оролцогч талуудын хамтын ажиллагааны зохистой тогтолцоог танилцуулж байна.
Энэхүү судалгааны ажлын гол зорилго нь нүүдэлчин соёлтой орнуудад аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол оролцогч талуудын байр суурь, тэдгээрийн хамтын ажиллагааны нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх, нүүдэлчдийн хамтын нийгэмлэгт суурилсан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагааны тогтолцоог бий болгох явдал юм. Мөн Монгол Улсын аялал жуулчлалын тогтвортой хөгжлийг дэмжих гол оролцогч талуудад ямар хүчин зүйл саад болж байгааг тодорхойлсон болно.
Судалгааны онолын хүрээ нь менежмент ба аялал жуулчлал судлал үүднээс хамтын ажиллагааны менежментийн онол, аялал жуулчлалын төлөвлөлт, орон нутгийн соёлын шинжлэл болно.
Орон нутгийн нийгмийн гурван түвшинд дүн шинжилгээ хийсэн: үйл ажиллагааны, бүтцийн, соёлын.
Оролцогч талуудын хамтын ажиллагааг амжилттай болгохын тулд дараах зүйлсийг шинжилсэн: монголчуудын "эв нэгдэл ба хамаарал"-ыг илтгэх сэтгэл зүй; нүүдэлчдийн хөдөлгөөнт бүлэг: айл, хот айл болон нэг голынхон; тэдний соёлын болон шашны дархлааг илэрхийлэх орон нутгийн дуу, орон нутгийн баяр, нутгийн шүтлэгтэй уул зэрэг.
Энэхүү судалгааны онолын болон практик ач холбогдол нь соёл хоорондын шинжилгээ хийх замаар өрнөдийн зарчим ба нүүдэлчдийн уламжлал хоорондын холимог хандлага болох хөдөөгийн аялал жуулчлалын оролцогч бүлгүүдийн хамтран ажиллах гурван шатлалт хамтын ажиллагааны системийг санал болгож байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 2
Ишлэгдсэн тоо : 0