Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол орны эмийн зарим ургамлын метаболитууд: Бүтэц байгууламж, ашиглах шинжлэх ухааны үндэслэл



Салбар : Байгалийн шинжлэх ухаан , 1.4 Химийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4192
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Флавоноид, монотерпений гликозид, фенолт нэгдэл, пектиний полисахар,

Аннотаци

Цагаан цээний өвс, үндэс, Ягаан цээний өвс, үндэс цэцэг, Залезовын зэдгэлжийн өвс, Эвэрт сэртэгийн өвс, Сөөгөн боролзгоны цэцэг, Эрлийз могойн идээн өвс, Үнэгэн сүүлхэй балганы мөчир, найлзуур, Монгол чаргайн навч, Эмийн багваахайн өвснөөс 127 хоёрдогч метаболитыг ялган молекулын бүтэц байгууламжийг тогтоож, флавонол 35, флаванол 3, флавон 5, изофлавон 1, флаванон 2, хромон 1, ксантон 14, энгийн фенол 23, галлын хүчлийн уламжлалын 10, лигнан 1, “тэрэг” хэлбэрийн монотерпений гликозид 12, тритерпен 7, мегастигман 1, стерол 2, цианин 1, алкен 1, карбон хүчил 8 ангиллын бодисууд болохыг тодорхойлов.

2. Манай оронд ургадаг 9 зүйл ургамлаас 127 хоёрдогч метаболитыг цэврээр ялгаж, молекулын бүтэц байгууламжийг тогтоов. Эдгээрээс Цагаан цээнэ, Залезовын зэдгэлж, Ягаан цээнэ, Эвэрт сэртэгийн газрын дээд хэсгээс ялгасан 15 бодисыг байгалийн шинэ нэгдэл болохыг тогтоов. Шинэ нэгдлүүдийн 7 нь энгийн фенол, 2 нь флавонол, 2 нь “тэрэг” хэлбэрийн монотерпен, 4 нь ксантоны ангилалд хамаарсан бөгөөд тэдгээрийг 1-О-(4’-флороглюцинил)-6-О-бензоил--D-глюкопираноз (1), 1-О-(3’-гидроксихинол)-6-О-бензоил--D-глюкопираноз (2), 1-O-(4’-галлил)-6-O-бензоил--D-глюкопираноз (3), бензоил--D-генциобиоз (4), 6-ноненил салицилийн хүчил (5), 6-нонил салицилийн хүчил (6), 1-гидрокси-3-ноненил бензол (7), хербацетин-7-O--D-софорозид (8), изорамнетин-3-O--D-(6”-n-бутил)-глюкуронид (9), паеонифлорозид (10), паеонифлоринол (11), 1,3-дигидрокси-2,4,5,7-тетраметоксиксантон (12), 2,4,5,7-тетраметокси-1-О-примверозилксантон (13), 2,3,7-триметокси-1-О-примверозилксантон (14), 1-гидрокси-2,7-диметокси-3-О--D-глюкопиранозилксантон (15) гэж тус тус нэрлэв.

3. Могилевийн жамбын үрнээс рамноз 13 (
22.5 моль%) өвөрмөц ховор тохиолддог гликозидийн холбоогоор холбогдсон 63 kDa молекул масстай пектиний төрлийн хүчиллэг полисахарыг шинээр ялгаж, бүтэц байгууламжийг тогтоов. Пектиний полисахарын бүтэц, гликозидийн холбоонд үндэслэн түүнийг Malva verticillata L.-гийн синоним биш, биеэ даасан Malva mohileviensis Schrenk. зүйл болохыг батлав. Энэхүү шинэ полисахар нь хавсаргын тогтолцоонд нөлөөлж дархлаа дэмжих үйлдэлтэй болохыг тогтоов.

4. Эвэрт сэртэгийн өвснөөс -пироны уламжлалын 17 хоёрдогч метаболитыг ялгаснаас 14 нь ксантоны агликон ба гликозид, 3 нь флавон - лютеолин ба түүний гликозидууд байв. Ксантоны ангиллын 4 бодисыг байгалийн шинэ нэгдэл болохыг тогтоосон ба байгальд ховор тохиолддог лютеолин-7-О-примверозид гликозидийг анх удаа ялгав.

5. Монгол чаргайн навчны химийн бүрэлдэхүүнийг анх удаа судалсны дүнд 12 хоёрдогч метаболит ялгасан ба цианиний гликозид пруназин (
2.38 г буюу
7.44%) их хэмжээгээр агуулагдаж буйг тогтоов.

6. Залезовын зэдгэлжийн өвсний химийн бүрэлдэхүүнийг анх удаа судалсны дүнд 26 бодис ялгасан ба энгийн фенол, флавоноидууд зонхилон агуулагдаж байна. Энэ ургамлаас ялгасан 6-ноненил салицилийн хүчил, 6-нонил салицилийн хүчил, 1-гидрокси-3-ноненил бензол гэсэн шинэ бодисууд Грам эерэг Staphylococcus aureus, Enterococcus faecalis, Micrococcus luteus, Staphylococcus epidermidis нянгийн өсөлтийг сайн дарангуйлах чадвартай болохыг анх удаа тодорхойлов.
5-10 нэр үг бичнэ/
ЭРДЭМТЭН АСУУЛГА
/ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОР/

7. Ургамлуудын антиоксидант идэвх, ацетилхолинэстераза, нойр булчирхайн липаза, ферментүүдийн идэвхийг дарангуйлах чадварыг in vitro нөхцөлд судалсны дүнд Цээнийн зүйл ургамлуудын өвс, цэцэг, жимс, Үнэгэн сүүлхэй балганы мөчрийн спиртэн ба усан ханд антиоксидант ба өөх, тосны хуримтлалаас хамгаалах, Сөөгөн боролзгоны цэцэг навч, Эрлийз могойн идээн өвсний спиртэн ба усан ханд антиоксидант ба мэдрэлийн эсүүдийн хооронд сэрэл дамжуулах идэвхтэй үйлдэлтэй болохыг анх удаа тогтоов. Мөн Ягаан цээний өвс, цэцгийн спиртэн ба усан ханд цусан дахь липидийн солилцоонд нөлөөлж, триглицеридийн хэмжээг идэвхтэй бууруулдаг сонгомол үйлдэлтэй болохыг in vivo нөхцөлд анх удаа судлан тогтоов.

8. Цэврээр ялгасан 9 шинэ, бусад 79 нэгдлийн антиоксидант, 2 шинэ, бусад 70 нэгдлийн ацетилхолинэстераза, 3 шинэ, бусад 49 нэгдлийн нойр булчирхайн липаза, 2 шинэ, бусад 7 нэгдлийн циклооксигеназа, 5-липоксигеназа ферментүүдийн идэвхийг дарангуйлах, 3 шинэ, бусад 39 нэгдлийн нянгийн өсөлтийг дарангуйлах чадварыг судалсны дүнд 8 фенолт нэгдэл, 25 флавоноид, 5 мультигаллоилглюкопиранозын нэгдэл, 2 монотерпений гликозид идэвхтэй болохыг тогтоов.

9. Эрлийз могойн идээн өвс, Ягаан цээний өвс, Залезовын зэдгэлжийн өвс, Үнэгэн сүүлхэй балганы мөчир, Ягаан цээний үндэс, Могилевийн жамбын үр, Эвэрт сэртэгийн өвс, Сөөгөн боролзгоны цэцэг, Сөөгөн боролзгоны навч гэсэн 7 зүйл ургамлын 9 эмийн түүхий эдийн МУҮФӨ боловсруулан батлуулсан нь эдгээр ургамлаас эм, эрүүл мэндийн бусад бүтээгдэхүүн хөгжүүлэх зорилгоор ашиглах үндэслэл бий болов.

10. Сөөгөн боролзгоны цэцэг, навч ба Ягаан цээний өвсний 40 %-ийн этанолон ханднаас антиоксидант ба нойр булчирхайн липаза ферментийн идэвхийг дарангуйлах үйлдэлтэй, өөх тосны хэмжээг бууруулж, таргалалт, бодисын солилцооны алдагдлаас сэргийлэх үйлдэлтэй эм төст биологийн идэвхт болон бусад бүтээгдэхүүн гарган авах боломжийг бүрдүүлэв.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 3

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 132
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :