Энэхүү диссертаци-д Буддынйн Авидарма ба Билиг барамидын сургаалыг эх сурвалжид тулгурлан харьцуулж даарх онолын дүгнэлтүүдийг хийсэн болно:
1. Авидармын ба Билиг барамидын сургаалд нэгэнт суралцсан мэргэдэд мэдлэгээ сэргээн санахад нь зориулж, гарын авлага болгон, үндсэн зава шастирууд үүсч, энэ үеэс хойш тэдгээр зава шастируудаар суралцдаг, судалдаг уламжлал тогтжээ.
Буддын философи нь харьцангуй мэдлэг ба үнэмлэхүй мэдлэг аль алийг буй хэмээн хүлээн зөвшөөрдөг боловч энэ хоёрыг нэгэн зэрэг номлох боломжгүй гэж үздэг учраас харьцангуй мэдлэгийн хүрээнд Авидарма философийг, харин үнэмлэхүй мэдлэгийн хүрээнд Билиг барамидын философийг номлосон хэрэг ажгуу.
2. Авидарма онол нь Буддын философийн бүхий л ойлголтууд, асуудлуудыг нэг бүрчлэн тодорхойлж, тайлбарласан гэсэн үг.
3. “Чинад билгийн” хүрээнд Буддын философийг номлож буй хэсгийг “Билгийн чинад хязгаарт хүрэхүйн сургаал” буюу “Билиг барамид” хэмээн нэрлэжээ.
Энэ хоёр онол харилцан нэг нэгнээ үгүйсгэдэг бус, нэгэн үзэл онолын хоёр илэрхийлэл юм.
4. Юмс үзэгдлийг тус тусад нь тусгаарлан задлан шинжилдэг харьцангуй мэдлэгийн аргаас чанарын ялгаатай, бүхнийг цаг хугацаа, орон зайн хязгааргүй хамаарал, шүтэн барилдлагад нь нэгмөсөн цогцоор нь харах ухаарал буюу билигт хүрснээр тэр энэ тийм ийм хэмээн хязгаарлан тодорхойлох шаардлагагүй болохыг “хоосон чанар” хэмээчихүй. Өөрөөр хэлбэл, “хоосон чанар” гэдэг бол ертөнцийн түгээмэл шүтэн барилдахуйгаас ангид зүйл үгүй гэсэн утга болой.
5. Бодисадва нар Амарлингийн (бурханы) орноос Сансарын төрөлхтөний дотор хувилгаан дүрээр төрж, зовсон төрөлхтөнүүдийг гэгээрлийн замд удирддаг ажгуу.
6. Буддын дотоод дөрвөн тогтсон таалал бол Буддын философийн нэгдмэл сургаалын дөрвөн илэрхийлэл, дөрвөн өнцөг, дөрвөн тал гэж үзэж болно.
7. Чойрын таван ботийн хүрээнд Авидарма нь Буддын философийн бүх ойлголт, асуудлуудтай танилцуулдаг бол, Билиг барамидын сургаал нь тэдгээр ойлголт, асуудлуудын нэгдмэл мөн чанарыг ухааруулах үүрэгтэй.
8. Авидарма ба Билиг барамид нь чойрын таван боть дотроо бусад ботиудынхаа чухал суурь үндэс нь болдог байна.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 3
Ишлэгдсэн тоо : 0