Эрх зүйн үйлчилгээний зах зээлд эрх зүйн хэм хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг өргөн хүрээнд чадварлаг байдлаар явуулах шаардлагыг хангахуйц цогц чадамж бүхий эрх зүйчийг бэлтгэх нь эрх зүйн боловсролын нэгэн тулгамдсан асуудал болж байна. Эрх зүйч мэргэжилтэн бэлтгэж ирсэн байдал, тавигдаж буй шаардлага, тэдний гүйцэтгэх үйл ажиллагааны талаар албан ёсны эрх зүйн баримт бичгүүдэд туссан байдал, өнөөгийн эрэлт, энэ талаарх эрдэмтдийн бүтээлд буй үзэл баримтлал, энэ салбарын эрдэмтэн багш, оюутан нарын саналыг судалсаны үзсэн дээр тэдэнд төлөвшүүлэх цогц чадамж, ирээдүйн багшид байх шинжийг тодруулав.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 4
Ишлэгдсэн тоо : 0