Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Нацагийн Жанцанноровын хөгжмийн бүтээл дэх үндэсний сэтгэлгээний илэрхийллийн асуудалд



Салбар : Хүмүүнлэгийн ухаан , 6.4 Урлаг (Урлаг, Урлагийн түүх, Урлагийн гүйцэтгэх төрлүүд, Хөгжим)
Улсын дугаар : 4182
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : Уран бүтээл, эгшиг хувьсах зарчмын онол, соён гэгээрүүлэгч, оноосон эгшиглээ

Аннотаци

Н.Жанцанноров нь хөгжмийн зохиолч, судлаач төдийгүй нийгэм соёлын томоохон зүтгэлтэн, сэтгэгч, оюун санааны хөтөч гэж үзэж болно. Тэрээр зөвхөн хөгжмийн урлагаар хязгаарлахгүй нийгэм соёлын бүхий л хүрээнд гарамгай сэтгэж ярьж бичдэг нь түүний олон арван ярилцлага, хэлсэн үг, эргэцүүлэл, илтгэл, нийтлэлүүдээс нь харагддаг. Н.Жанцанноровын бүтээлч үйл ажиллагааг олон чиглэлээр цогцоор авч үзэхдээ түүний бүтээлд хөгжмийн задлан шинжлэл хийж, монгол хөгжмийн сэтгэлгээ хийгээд үндэсний сэтгэлгээний онцлогийг тодруулснаар хөгжим судлалын цар хүрээг нарийвчлан тэлж байгаа юм. Н.Жанцанноровын хөгжмийн сэтгэлгээний гол цөм нь монгол уртын дууны аялга бөгөөд эгшиглээний амин сүнс нь морин хуурын дуугаралт, дуурслаар илэрхийлэгддэг. Тиймээс морин хуурын дуурьсал, эгшиглээг түүний хөгжимд оноосон эгшиглээний (лейттембр) төвшинд авч үзэх боломжтой байна. Түүний бүтээлийг судлахдаа бид “эгшиг хувьсах зарчмын онол”-ыг шинээр дэвшүүлэн гаргалгааг хийхийг эрмэлзсэн бөгөөд Н.Жанцанноровын дуу хөгжмийг дэлхийн аль ч орны хүн илэрхийлэн гаргах үйл явцад яг ижил бүтээл боловч дуурслын төвшинд аваад үзэхээр тэдний хөгжмийн сэтгэлгээний ялгарамжийг чухамхүү энэхүү онолын үүднээс тайлбарлаж болно хэмээн үзлээ.
Оросын хөгжим судлаач Мазай Л.Ю. үндэсний хөгжмийн урлагийг “цөм” “элемент”, “хамгаалалтын бүс” гэсэн бүтцийн хүрээнд “үндэсний” болон ”дэлхийн” харилцан нөлөөллийн диалектик нэгдлийн дор бүхэллэг байдлаар авч судлах нь зүйтэй гэжээ. Тэрээр цөмийн хүрээнд оюун санаа-менталитет, аялга хөг эгшиг, хамгаалалтын бүсэд өвлүүлэх арга, мэдээлэл хадгалалт, бүтцийн онцлог, хөгжмийн бүтээлийг тоглоочийн ур чадвар багтана хэмээн үзсэн байна. Б.В.Асафьев хөгжмийг задлан шинжлэхдээ “хөгжмийн аялгын лавлах” хэмээх нэр томьёог бий болгож хөгжмийн сэтгэлгээний онцлогийг нэлээн тодорхой авч үзжээ. Тэрээр хөгжим-аялгын язгуур онцлог нь нэг талаас, “амьд аялга”, нөгөө талаас, эдгээр аялгуудын дотоод холбоо, харилцааг задлан шинжлэх шалтгаан болно гэжээ. Оросын судлаач Л.Ю.Мазай-н үндэсний хөгжмийн урлагийг бүхэллэг байдлаар авч судлахад гол цөм нь аялга хэмээн үзэж, нөлөөлөх хүчин зүйл, системийн шинжийг үндэслэн судлаач Ч.Алтанцэцэг монгол үндэсний хөгжмийн урлагийг судлах хүн төвт системийн загварыг гаргасан байна. Энэхүү загварын бүтцийг удирдлага болгон Н.Жанцанноровын хөгжмийн бүтээл дэх үндэсний сэтгэлгээний цөмийг аялга хэмээн авч үзэж улмаар эгшиг хувьсах зарчмын онол гэж байж болох юм гэсэн санааг дэвшүүлж байна. Н.Жанцанноровын хөгжмийн сэтгэлгээний цөм нь болсон аялгад задлан шинжлэл хийхийн өмнө түүний дуулаачид зориулсан бүтээлүүдийнх нь төрөл, сэдэв, цаг үеийг тоймлон, дуу зохиогдсон он дарааллаар нь дуунуудын нэрсийг гаргаж тухайн үед ажиллаж байсан байгууллагатай нь холбон авч үзэж ажиглалт хийв. Н.Жанцанноров дууны бүтээлүүдээрээ хувь хүний амьдрал, бодрол ухаарлын өнгө аясыг илэрхийлсэн бол харин дан хөгжмийн төрлүүдээрээ, (“Цагаан суварга”, “Нутаг минь, хүлэг минь”, “Сэтгэлд шингэсэн говь”, “Монгол аялгуу” зэрэг морин хуурын аязууд, Үндэсний хөгжмийн зэмсгүүдэд зориулсан концертууд, “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Догшин хутагтын сахиус” зэрэг киноны хөгжмүүд) монгол эх нутаг, монголчуудын түүх, амьдралын тухай өгүүлсэн байна.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 348
Сүүлийн сард 8
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :

Боловсролын доктор(PhD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :