Шинжлэх Ухаан Технологийн Сан
Нэвтрэх

Монгол хэв шинж бүхий сав, баглаа боодлын дизайны судалгаа /Сүү, сүүн бүтээгдэхүүний сав баглаа боодлын жишээн дээр/



Салбар : Нийгмийн шинжлэх ухаан , 5.9 Бусад нийгмийн шинжлэх ухаан
Улсын дугаар : 4197
Хамгаалсан он : 2021
Түлхүүр үг : үүрэг, бүтэц, зохиомж, загварчлал, хэв шинж, эх загвар

Аннотаци

Сэдвийн үндэслэл. Үндэсний үйлдвэрлэлд орчин үеийн техник, технологиудыг нэвтрүүлж, сав, баглаа боодлын загвар харьцангуй сайжирч байгаа ч үндэсний брэндийг бий болгож, зах зээлд бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийн тулд “Монгол хэв шинж бүхий сав, баглаа боодлын дизайн”-ы шийдлийг бүрдүүлэх талаар анхаарал хандуулан, түүнийг зохион бүтээх үйл ажиллагааг боловсронгуй болгох талаар томьёолон судлах шаардлагатай гэж үзэв.
Судалгааны ажлын зорилго, зорилт. Сүү, сүүн бүтээгдэхүүний монгол хэв шинж бүхий сав, баглаа боодлын загварыг зохион бүтээх үндэслэлийг боловсруулахад судалгааны ажлын зорилго оршино. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа. Үүнд:
• Монголчуудын хэрэглэж ирсэн уламжлалт сав, суулга болон орчин үеийн сүү, сүүн бүтээгдэхүүний сав, баглаа боодлын хувьслын зүй тогтлыг цаг хугацааны шүтэлцээнд тулгуурлан судлах
• Сав, баглаа боодлын загварын үнэлгээний аргачлал ба загварчлалын хэрэглээний матрицыг боловсруулах
• Сүү, сүүн бүтээгдэхүүний монгол хэв шинж бүхий сав, баглаа боодлын дизайныг бий болгох үндэслэлийг боловсруулах, турших
Судалгааны эх хэрэглэгдэхүүн: Сүү, сүүн бүтээгдэхүүний сав суулга, баглаа боодол. Неолитын үеэс XX зууны эхэн үед хамаарагдах Монгол газар нутгаас олдсон сав, суулгын түүх, археологийн олдвор, музейн бие үзмэр, дурсгал, бичгийн эх сурвалжууд болон 1989-2019 оны хооронд Оюуны өмчийн газар бүртгүүлсэн хүнсний сав, баглаа боодол, шошгын баримтууд хамрагдана.
“Монгол хэв шинж бүхий сав, баглаа боодлын судалгаа” сэдэвтэй нэгдүгээр бүлэгт. Дэлхий нийтийн хүнсний сав, баглаа боодлын хөгжил болон төрөл зүйл, ангилал зэргийг харьцуулан судалснаар түүнийг хэрэглээний төрлөөр нь зургаан ангилж, тус бүрийг нь тодорхойлов. Монгол газар нутгаас олдсон Неолитын үеэс XIX зууны эхэн үед холбогдох сав суулгуудыг материалын шинж чанараас шалтгаалан дөрвөн ангилж, урлаг судлалын семотикийн онолд тулгуурлан иконограф- дүрс, тэмдэг зүй, иконолог- утга тайлал, бэлгэдэл зүйн зарчмаар хэлбэр, дүрс, хээ чимэглэлийг нь судлахад бэлгэдлийн шинжтэй хээ угалз, амьтны загварт урлалаар чимэглэж байсныг тогтоов. Монгол улсад тухайн чиглэлийн үйлдвэрлэлийн хөгжлийг харьцуулан судалж, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар 1993-2019 оны хооронд бүртгэгдсэн 1433 ширхэг хүнсний бүтээгдэхүүний сав баглаа боодол, шошгыг түүвэрлэн ангилахад сүү, сүүн бүтээгдэхүүний монгол хэв шинжийг илэрхийлсэн сав баглаа боодол нийт 78 ширхэг буюу бүртгэгдсэн нийт хүнсний бүтээгдэхүүний тоо хэмжээтэй харьцуулахад
5.44% -ийг эзэлж байв.
“Сав баглаа боодлын загвар зохион бүтээлтийн арга зүй, матриц боловсруулалт” хоёрдугаар бүлэгт. Гадаадын судлаачдын бүтээлүүдээс дизайны загварчлалын аргуудын талаар харьцуулан судалж, эрдэмтэн Джон С. Герогийн FBS онтологи загварчлалын аргад тулгуурлан сав, баглаа боодлын загварын үнэлгээний аргачлалыг боловсруулав. Хүнсний сав, баглаа боодлыг зохион бүтээхэд ашиглах матрицыг боловсруулах алгоритмыг гаргаснаар хүнсний технологи болон дизайны мэргэжлийн 36 экспертүүдээс санал үнэлгээ авч, хүнсний сав, баглаа боодлыг загварчлахад ашиглах хоёр төрлийн матрицыг боловсруулсан. Мөн сав, баглаа боодлын зохион бүтээлт, бүтэц S-тэй холбоотойгоор шинж төлөв Bs-ын хоорондын хамаарлын үнэлгээний дүнг нэгтгэж шинжилгээг хийснээр зохион бүтээлтэд ашиглах схемийг гаргав.
“Монгол хэв шинж бүхий сав, баглаа боодлын загвар зохион бүтээлт, үр дүн” гуравдугаар бүлэгт. Судлаачдын язгуур болон уламжлалт хэв шинжийн талаарх тайлбаруудыг харьцуулан судалснаар түүнийг бүрдүүлэхэд үндэсний ёс заншил, бэлгэдэл, домог зүй, сүсэг бишрэлтэй холбоотой болохыг томьёолж, уламжлалт сав, суулгын баримт, материалууд дээрээ тулгуурлан түүний онцлох ба зонхилох хэлбэр, хээ, чимэглэл, бэлгэдлийг нэгтгэж гаргав. Үндэсний хэв шинж бүхий дизайны бүтээл нь тухайн үндэстний бэлгэдэл, ёс заншлыг илтгэж, гоёл чимэглэлийн үүргийг гүйцэтгэхээс гадна танин мэдэхүй, гоо зүй, уран сайхны зөв шийдэлтэй, мэдээллийг дамжуулах гэсэн илүү олон давуу талуудтай болохыг тогтоосон. Загварчлалын хэрэглээний матриц болон монгол хэв шинж бүхий дизайныг бий болгох схемийг ашиглан АПУ ХК-ны“ Дээж брэнд”-ийн шингэн сүү ба ааруулын сав, баглаа боодлыг шинэчлэн зохион бүтээсэн.



Зохиогч

Боловсролын доктор(PhD)

Бүтээлийн тоо : 1

Ишлэгдсэн тоо : 0




Ишлэлүүд


Ишлэл бүртгэгдээгүй байна.
Зохиогч Нэр Төрөл Он Салбар

Үзсэн тоо(Нийт) 309
Сүүлийн сард 11
Татагдсан тоо(Нийт) 0
Сүүлийн сард 0
Ишлэгдсэн тоо 0
Сэтгэгдэл бичих
Нэр :


СЭТГЭГДЛҮҮД

Шинжлэх ухааны доктор(ScD)

-

Бүтээлийн тоо :

Ишлэгдсэн тоо :