Хүн барьцаалах гэмт хэргийн онолын үндэс, үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалт, мөрдөн байцаалтын болон шүүхийн практик, гэмт хэргийн тохиолдлууд, түүний үр дагавар зэргийг судлан дүн шинжилгээ хийсний үндсэн дээр уг гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн онолын ойлголтыг хөгжүүлэх, эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, боловсронгуй болгоход судалгааны ажлын зорилго оршино.
Хүн барьцаалах үйлдлийн ойлголт, түүний мөн чанар, бусад төсөөтэй гэмт хэргээс ялгагдах шинж, өрсөлдөх хэм хэмжээний хүрээнд эзлэх байр суурь, онцлог, хууль зүйн учир холбогдлыг эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны онолын үүднээс тодорхойлж, эрх зүйн зохицуулалтыг үндэсний болон гадаадын зарим улсын Эрүүгийн хууль тогтоомжийн хүрээнд харьцуулан судалсанд диссертацын ажлын онолын ач холбогдол орших ба судалгааны үр дүнг эрх зүйч мэргэжлийн бакалавр, магистрын боловсролын түвшинд “Эрүүгийн эрх зүй: тусгай анги”, “Гэмт хэргийн зүйлчлэлийн онол”, “Тодорхой төрлийн гэмт хэргийн зүйлчлэлийн онол, практикийн асуудал” хичээлийн сургалтад ашиглах боломжтой болно.
Боловсролын доктор(PhD)
Бүтээлийн тоо : 1
Ишлэгдсэн тоо : 0